Jump to content

Урал хэлний аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Урал хэлний аймаг

Урал хэлний аймаг (англи. Uralic languages, орос. Уральская семья языков)- финн-угр, самоди хэлний бүлгийг багтаасан хэлний аймаг юм.

Финн-угр ба самоди хэлүүдийн хоорондын хамаарлыг Э.Н.Сеталя нотолсон - урьд өмнө урал хэлний суурь хэл байсан, финн-угр, самоди хэлүүд үүссэн тухай дүгнэлт хийсэн. "Урал хэл" гэсэн нэр байгаа хэдий ч финн-угр, самоди хэлийг судлах, тайлбарлах ажлыг ихэвчлэн тусад нь хийдэг. "Урал хэл" гэсэн өргөн нэр томьёоны хамт финн-угр хэлийг судалдаг хэл шинжлэлийн салбар "Финн-угр судлал" байсаар байна.