Урал чихэр өвс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Урал чихэр өвс
Glycyrrhizauralensis.jpg
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Эвдикот
(зэрэглэлгүй) Розид
Баг: Цэцэгт буурцагтан
Овог: Буурцагтан
Төрөл: Чихэр өвс
Зүйл: Урал чихэр өвс
Латин нэр
Glycyrrhiza uralensis
Fisch. ex DC.
Ижил утгатай нэршил[1]
  • Glycyrrhiza glandulifera Ledeb.


Урал чихэр өвс (лат. Glycyrrhiza uralensis (Fisch. ex DC.)) нь буурцагтны овгийн, өвслөг, олон наст, чихэр өвсний төрлийн нэгэн зүйл ургамал.[2] Уг ургамлыг англиар Chinese liquorice[3] гэж нэрлэдэг. Түүнийг чихэрлэг амт оруулагч байдлаар, мөн Дорно дахины анагаах ухаанд ашигладаг.[4]

Тархалт[засварлах | edit source]

Урал чихэр өвс нь бутны ойр орчимд, нуга ба хээр талд ургах ба мөн ширгэсэн гол мөрний гольдирол, нуур цөөрмийн ойр орчим, усалгааны сувгийн эрмэг зэргээр тааралдана. Монгол, Казахстан, Кавказ, Дундад Ази, Киргиз, Баруун Сибирийн өмнөд хэсэг ба Өмнөд Уралын нутгаар тархан ургана.[5]

Хэрэглээ[засварлах | edit source]

Анагаах ухаанд[засварлах | edit source]

Урал чихэр өвсний үндэсийг liquorice root эсвэл radix glycyrrhizae гэх ба эмийн зориулалтаар ашигладаг.[5]. Түүний үндэс нь мөн gancao (kan-tsao; Хятад: 甘草, pinyin: gāncǎo) гэдэг нэртэйгээр Хятадын уламжлалт анагаах ухаанд хэрэглэгддэг суурь тавин ургамлын жагсаалтад багтдаг.[4] Түүнийг, ихэвчлэн, наранд хатсаны дараа хавар эсвэл намар түүж бэлтгэдэг. Урал чихэр өвсний үндэсийг Хядадын Шанси, Гансу, Шинжан мужуудад ихэвчлэн түүж бэлтгэдэг.[6] Урал чихэр өвсний үндэсэнд сахароз, пектинүүд, цардуул, глюкоз, флавоноидууд, азотлог нэгдэлүүд агуулагддаг. Урал чихэр өвсний үндэсийг ханиалга дарах, цэр ховхлох, туулгах, уушиг, цээжний өвчинг дарах, шээс хөөх, харшил эсэргүүцэх, хавдар бууруулах, шарх эдгэрүүлэх, үрэвсэл намдаах чиглэлийн янз бүрийн эм бэлдмэл хийхэд ашигладаг.

Үйлдвэрлэлд[засварлах | edit source]

Хүнсний үйлдвэрт олон төрлийн ундаа, квас, шар айраг, цай, кофе зэргийг хийхэд түүхий эд болдог. Мөн будаг, бэх, саван, галын хорны хөөсрүүлэгч бодис, үс бэхжүүлэгч шампунь зэрэг үйлдвэрлэлийн олон салбарт ашигладаг.[7]

Эх сурвалж[засварлах | edit source]

Гадаад холбоос[засварлах | edit source]