Урвалын хурд

Төмөр зэврэх урвалын хурд нь төдийлөн их биш. Энэхүү үйл явц удаан байна.
Модны шаталт нь өндөр урвалын хурдтай. Энэхүү үйл явц хурдан явагддаг

Урвалд орж буй эх бодис хэр хурдан бүтээгдэхүүн бодис руу хувирч байгааг урвалын хурд гэнэ. Жишээлбэл, дэлхийн агаар мандлын доор төмрийн зэврэх нь маш удаан урвал, харин эслэгийг шатаах нь хэдхэн хомын дотор явагддаг урвал ажухуй. Ихэнх урвалууд явагдахын хэрээр урвалын хурд нь тухай хэмжээгээр буурч байдаг.

Химийн хөдөлгөөн зүй (химийн кинетик) бол урвалын хурдыг судалдаг физик химийн салбар судлал юм. Химийн хөдөлгөөн зүйн ойлголтуудыг химийн инженерчлэл, [1] [2] [3] [4]исгүүр судлал (энзимлоги), хүрээлэн буй орчны инженерчлэл гэх мэт олон чиглэлд ашигладаг байна. [5] [6] [7]

Ёст тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Доорх химийн урвалыг явагдана гэж үзье:

Жижиг үсгээр ( a, b, p, q ) нь стехиометрийн илтгэмжийг илэрхийлэх бол том үсгүүд нь эх бодис (A ба B) ба бүтээгдэхүүн бодисуудыг (P ба Q) илэрхийлнэ.

Олон улсын цэвэр ба хэрэглээний химийн холбооны Алтан номд тодорхойлсон нь: Дээрх урвал урвалын хурд V эзэлхүүн тогтмол ба хаалттай тогтолцоонд явагдаж байгаа үед урвалын хурдыг v гэмээн тэмдэглэх ба доорх байдлаар илэрхийлье:

[ ] дотор, өөрөөр хэлбэл дөрвөлжин хаалтанд тухайн бодисын X (= A, B, P эсвэл Q) концентрацийг илэрхийлдэг. Дээрх байдлаар тооцвоос урвалын хурдын нэгжийг моль/Л/сек гэж үзэх нь зөв.

Сөрөг тэмдгийг эх бодисын урвалын хурдны тэгшитгэлийн өмнө тавьсны учир нь цаг өнгөрөхийн хэрээр эх бодисын концентраци буурах байдлыг илэрхийлэв. Тиймийн тул урвалын хурд нь үргэлж эерэг тоогоор илэрхийлэгдэнэ. ОУХБЦХХ нь цагийн нэгжийг ямагт секундээр авсугай хэмээн зөвлөж буй. Аливаа урвал явагдахад ямар төрлийн бодис ашигласан, түүний өнгө дүрс нь ямар ч хамаагүйгээр барахгүй, мөнхүү урвалын хурд нь бодис тус тусын стехиометрийн илтгэмжээс хамаардаг болох нь тогтоогдсон билээ. Үлгэрлэвэл: P бодисын хувьд урвалын хурд нь үргэлжид тогтмол биш ба стехиометрийн илтгэмжтэй нь урвуу хамааралтай хийгээд харин, A бодисын хувьд стехиометрийн илтгэмжийг сөрөг нэгээр үржүүлсэнтэй урвуу хамааралтай байх аж..[8]:349 Дахин жишээ татахад, хэрвээ a = 1 ба b = 3 бол B бодис нь A бодисоос 3 дахин урвалд орох нь гарцаагүй авч, урвалын хурд болох v = -d[A]/dt = -(1/3)d[B]/dt нь өвөрмөц утгатай байдаг.

  1. Silva, Camylla K. S. "Ni/Al2O3-La2O3 catalysts synthesized by a one-step polymerization method applied to the dry reforming of methane: effect of precursor structures of nickel, perovskite and spinel": 251–269. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  2. Kinetic studies of propane oxidation on Mo and V based mixed oxide catalysts. 2011.
  3. Naumann d'Alnoncourt, Raoul. "The reaction network in propane oxidation over phase-pure MoVTeNb M1 oxide catalysts": 369–385. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  4. Elizalde, Ignacio. "Mathematical modeling and simulation of an industrial adiabatic trickle-bed reactor for upgrading heavy crude oil by hydrotreatment process": 31–48. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  5. Liu, Jiaqi. "Enhanced hydrothermal stability of a manganese metavanadate catalyst based on WO3–TiO2 for the selective catalytic reduction of NOx with NH3": 175–191. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  6. Li, Xiaoliang. "Cerium modification for improving the performance of Cu-SSZ-13 in selective catalytic reduction of NO by NH3": 163–174. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  7. Vedyagin, Aleksey A. "Purification of gasoline exhaust gases using bimetallic Pd–Rh/δ-Al2O3 catalysts": 137–148. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)
  8. Laidler, K. J. Physical Chemistry. Benjamin/Cummings. ISBN 0-8053-5682-7.