Jump to content

Ургамал ургалтын үе шат ба улирлын ургацыг хувиргах

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монгол орны бэлчээр судлалын үр дүнгүүдээс үзвэл өвөл-зуны улирал 109-166 хоногийн, хавар-намрын шилжих улирал 45-58 хоногийн үргэлжлэлтэй гэж тогтоосон нь ургамалжлын бүс бүслүүрээр улирлуудын эхлэх-дуусах хугацааг 1988-2018 оны 30 жилийн дунджаар ургамал ургалтын идэвхтэй дулааны нөөцөд үндэслэн тооцсон байдаг байна. Тиймээс аргачлалд ургамал ургах үе шатыг улирлын үргэлжлэх хугацаа болон хуанлийн хоногоор дараах байдлаар тооцно.

Ургамлан нөмрөг болон ургамалд үзүүлэх хохирлын үнэлгээг ямар улиралд хийж байгаагаас шалтгаалан намар-өвөл-хаврын улиралд хийсэн судалгааны хэмжилтийг зуны улиралд дараах Ks итгэлцүүрээр шилжүүлнэ.

Ургамал ургалтын үе болон улирлын ургацыг зуны ургацад хувиргах
Ургамал ургалтын үеУлирлын хугацааг хувиргах итгэлцүүрУлирлын ургацыг зуны ургацад шилжүүлэх
Зуны улирал Y/20-ноос IX/19-ний хоорондКt
Намрын улирал IX/20-ноос XI/5-ны хоорондКtНамар 1.7
Өвлийн улирал XI/6-ноос III/19-ний хоорондКtӨвөл 1.5
Хаврын улирал III/20-ноос Y/19-ий хоорондКtХавар 1.6