Ургамлын зүйлийн экологи-эдийн засгийн үнэлгээ
Харагдац
“Монгол Улсын Засгийн газрын тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, “Байгалийн ургамлын тухай” хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09 –ний өдрийн А-282 тоот тушаалаар баталсан “Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ”-г 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 3579 дугаараар улсын бүртгэлд бүртгэсэн байна. Тушаалын 1 дүгээр хавсралтаар Нэн ховор, ховор, зарим элбэг тархацтай 595 зүйл ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг хавсралтын ёсоор баталж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.