Ургамлын үндэс

Үндэс — ургамлын амьдралд хэд хэдэн чухал үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Ургамал үндэснийхээ тусламжаар газрын хөрсөнд бэхлэгдэн холбогдоно.
  2. Үндэс газрын хөрснөөс эрдэс бодис ус сорон авч ургамлыг хооллоно.
  3. Эдгээрээс гадна зарим ургамлын үндэс бэлтгэл шим тэжээлийн бодис нөөцлөх, вегетатив үржлээр үржих зэрэг нэмэлт үүрэг гүйцэтгэгч эрхтэн болно.
  4. Ургамлын үндэс микробуудын өсөж үржих сайн нөхцөл бүхий бүсийг өөрийнхөө ойролцоо бий болгодог. Энэ бүсийг ризосфер гэж нэрлэнэ.

Ургамлын үндэс ургах байдлаараа нэмэлт, голлосон, сахлаг, хажуугийн гэж 4 хуваагддаг.