Jump to content

Урлагийн Академийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Урлагийн Академийн Их Сургууль (AAU, эсвэл ART U) нь өмнө нь Урлагийн Академийн Коллеж мөн Ричард Стивенс Урлагийн Академи хэмээх нэртэй байсан ба Калифорни мужийн Сан Францискод байрладаг хувийн, ашгийн төлөөх урлагийн сургууль. Энэ сургуулийг Ричард С. Стивенс Зар Сурталчилгааны Урлагийн Академи нэртэйгээр 1929 онд үүсгэн байгуулжээ. Тус сургууль нь хотын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчдийн нэг бөгөөд сургуулийн үндсэн кампус нь Сан Франциско хотын Өмнөд Худалдааны дүүргийн Нью Монтгомери гудамжинд байрладаг. 2024 оны намар, сургууль 121 бүтэн цагийн багш, 485 хагас цагийн багш нарын бүрэлдэхүүн, 6320 оюутан суралцаж байв; энэ сургууль нь АНУ дахь хамгийн том хувийн урлаг, дизайны сургууль хэмээгддэг.

Academy of Art University building, New Montgomery Street.

1929 онд 215 Керни Гудамжид, Зар Сурталчилгааны Урлагийн Академи, зар сурталчилгааны урлагийн сургууль гэх нэртэйгээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагч ''Sunset'' сэтгүүлийн зураач, редактор Ричард С.Стивенс нь түүний хүү 1951 онд, Ричард А. Стивенс-дээ сургуулийг хүлээлгэж өгөх хүртлээ удирдан авч явчээ. 1992 онд, Стивенсийг охин Элиза Стивенс нь орлохоор болжээ. Түүний удирдлага дор, 2011 он гэхэд сурагчдын тоо 18000 болтлоо өссөн байна.

Урлагийн Академийн Их Сургуулийн Авто Машины Музей-г их сургууль эзэмшиж, ажиллуулдаг ба музей нь 1990-ээд оноос хойших 200 орчим хуучны машины цуглуулгатай. Энэ сургууль нь 2005 оноос хойш жилд 2 удаа Нью Йоркийн Загварын Долоо Хоногт оролцож ирсэн. Жил болгон их сургууль нь 75 салбарын оюутнуудын бүтээлийг онцлох хаврын үзэсгэлэн зохион байгуулдаг.