Jump to content

Урмиа нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Урмиа нуур, сансрын зураг.

Урмиа нуур (перс. دریاچه ارومیه‎ — Дерьячейе-ОрумиеОрумие нуур, азерб. اۇرمییا گؤلو / Urmiya gölü, армени. Ուրմիա լիճ) — Иран улсын баруун хойд хэсэгт орших Зүүн ба Баруун Азербайжаны мужуудын хооронд Арменийн өндөрлөг газарт орших давстай битүү нуур юм.

Ираны хамгийн том нуур юм. Курдын нурууны зүүн талд 1275 м өндөрт оршдог. Хойд зүгээс урагш сунасан; хамгийн урт нь 140 км, өргөн нь 40-55 км. Талбай нь 5200-6000 км² хооронд хэлбэлздэг. Дундаж гүн нь 5 м, дээд тал нь 15 м хүрдэг байна.

Сүүлийн жилүүдэд тус нуурын ус байнга ширгэж байгаль орчны аюул нүүрлээд байгаа юм.