Jump to content

Усалгааны систем (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Усалгааны систем нь өндөр эсвэл бага үр ашигтай ба их буюу бага сөрөг нөлөөтэй байдаг. Усалгаа шаардлагатай газар органик тариаланчид нь усны эх үүсвэрийг хэтрүүлэн ашиглахгүй, хөрсийг бохирдуулахгүй, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй системийг сонгох хэрэгтэй. Нэг боломжит сонголт бол дуслын усалгааны систем юм. Төв усны савнаас усыг цоолсон хоолойгоор тариалангийн талбайд ургамал болгонд дусахаар хуваарилдаг. Тасралтгүй дусдаг боловч маш бага хэмжээгээр дусдаг тул ургамлын үндсийг чийглэх хангалттай хугацаа өгөгддөг. Энэ усалгааны системийн тусламжтай бага хэмжээний усыг ашигтай хэрэглэн бас хөрсөнд сөрөг нөлөө байхгүй. Дуслын усалгааны системийг байрлуулах нь өртөг өндөртэй байх болно. Зарим тариаланчид орон нутагт байгаа материалаас хямд өртөгтэй дуслын усалгааны систем хийгээд авдаг. Тариаланч ямар ч усалгааны системийг сонгоход хөрсний бүтэц, хөрсний усны тогтвортой байдлыг хангах арга хэмжээг хослуулан хэрэглэвэл илүү өндөр үр өгөөжтэй болно.

Усны сав

Ихэнх хүнсний ногоо тариалагчид усны сав ашгилан өдөр бүр усалгаа хийдэг. Ургамалд тохиромжтой хэмжээг нь өөрсдөө тааруулж тохируулан усалгаа хийдэг юм. Усалгаагаа тохируулахын тулд хөрсний ажиглалт болон навчны байдлыг харж тохируулж болдог. Усалгааг, ургамлын хэрэгцээнд тохируулан нийцүүлэн өөрчлөх шаардлагатай. Маш их хэмжээгээр усалгаа хийгдвэл ургамалд мөөгөнцрийн өвчин тархдаг. Усны сайн менежмент нь ургамлыг хэд хэдэн халдвараас сэргийлэх сайн арга юм.