Jump to content

Усалгаа ( Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ус ургамлын хувьд маш чухал ач холбогдолтой, учир нь өсөлт, хөгжлийн үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг: шим тэжээл авахад, транспираци (хөлрөх) явагдахад, дулааныг зохицуулахад, фотосинтез явагдахад, амьсгалахад. Сайн усалгааны менежмент бол ургамлын ургацанд нөлөөлөх маш чухал арга юм.

Хүлэмжний нөхцөлд борооны усыг ашигладаггүй болохоор усыг гаднаас тохируулан авчирдаг. Мөн ургамлын хөгжил, өвчний хяналт бас хөрсний дулааны хувьд чухал ач холбогдолтой хүлэмжийн чийглэгийг удирдах арга юм. Эдгээр шалтгааны улмаас усалгаа, усалгааны багаж хэрэгсэл нь хүнсний ногооны үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдолтой юм.

Усны хэрэгцээ нь ургамлын хөгжлийн үе шатанд хэд хэдэн үзүүлэлтээр ялгаатай байна. Ургамал ургах явцад соёололтын үед, цэцэглэлтийн үед бас жимслэх үед зэрэг усны хэрэгцээ өөрчлөгдөн, ургамлын хөгжлийн тодорхой гол цэгүүдэд усны стрессээс зайлсхийх нь маш чухал юм.

Усалгаа хэт дутагдах буюу хэт их байж болохгүй, ургамлын ургалтын хугацаанд усны хэрэгцээг нь тааруулж усалгааг мөрдөх хэрэгтэй. Усны хэрэгцээ нь тариалсан ургамал болон ургамлын үндэсний системтэй хамааралтай ялгаа үзүүлдэг.

Жижиг үндэсний системтэй (редиск, салат навч) хүнсний ногоо усны хэрэгцээгээ хөрсний зөвхөн өнгөн хэсгээс шингээдэг чадвартай ба бага хэмжээгээр ойр ойр усалгаа шаарддаг, том үндэсний системтэй ургамал (улаан лооль, лууван, хулуу) усыг газрын гүнээс шингээдэг банэг удаа их хэмжээгээр хол хол зайтай усалгаа шаарддаг. Өсч буй хүнсний ногооны үндэс нь хуурайшилтаас илүүтэйгээр чийгшилд (чөлөөт устай байх)илүү их тэсвэртэй байдаг. Нэг удаа их хэмжээний усалгаа хийх нь хөрс угаагдах болон жимс дэлбэрэх эрсдэлийг нэмэгдүүлдэх тул, усалгааг бага хэмжээгээр тогтмол хийх нь чухал.

Хөрсний бүтцээс хамаарч өөр өөр ус хадгалах чадвартай бөгөөд усны хэрэгцээ бас өөр байх байдаг. Жишээлбэл, элсэнцэр хөрс нь ус хадгалах чадвар муу бөгөөд усыг их хэмжээгээр услах шаардлагатай болно. Харин шавранцар хөрс нь эсрэгээрээ ус хадгалах чадвартай бөгөөд бага хэмжээгээр услах хэрэгтэй.

Хүнсний ногооны үйлдвэрлэлд хөрсний чийгийг хадгалах болон усалгааны менежментийг сайжруулахын тулд өөр өөр аргыг хэрэглэж болно.

Үнэндээ хүчтэй бороо орох (ил талбайд) буюу усалгаа хийх (хүлэмжинд) үед зөвхөн усны нэг хэсэг нь хөрсөнд нэвчиж чаддаг. Усны нөгөө хэсэг нь хөрсний гадаргаар урсдаг ба ургамлыг гэмтээдэг. Хөрсний гадаргын усыг ашиглахын тулд борооны болон усалгааны нэвчилтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Усны нэвчилтийг нэмэгдүүлэхийн тулд олон нүхтэй (жишээ нь: чийгийн улааны тусламжтай) сайн хөрсний бүтцийг хадгалах хэрэгтэй. Хөрсний гадаргыг сүрлээр хучих болон сийрүүлэлт хийх нь чийгийг хадгалах болон ууршилтыг удаашруулж болдог хамгийн тохиромжтой арга юм.

Хуурай болон усны хомсдолтой үед органик бодис нь өнгөн хөрсний усыг резинээр дүүргэдэг тул гол үүрэг гүйцэтгэдэг. Хуурайшилттай болон усны хомсдолтой үед органик бодис нь сайн үүрэг гүйцэтгэдэг, яагаад гэвэл хөрсний чийгийг парлон мэт усаа хадгалж байдаг.