Усны инженерийн байгууламж
Усны инженерийн байгууламж буюу Усны барилга байгууламж гэдэг нь энгийнээр усыг ашиглах, хамгаалах боломжийг бий болгож буй бүх арга хэмжээ, мөн усны нөлөөллөөс хамгаалах зорилготой бүхийл барилга, байгууламжууд болно. Монгол улсын усны тухай хуульд [1].; 3.1.8.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт болон урсацыг тохируулах, ус хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний чанарыг сайжруулах, газрын доорхи ус олборлох, усны гамшигаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий барилга, байгууламжийг; гэж заажээ. Усны барилга нь дараах салбаруудтай байна:
- Боомт ба усан цогцолборын барилга байгууламж
- Усан тээврийн байгууламж
- Мелиорацийн усны барилга байгууламж
- Суурьшлын усны барилга байгууламж- усан хангамж ба бохир ус зайлуулах байгууламжууд
- Гидромеханик буюу гидротөхөөрөмжүүд
- Гидрологийн шинжлэх ухаан
- Гидравликийн шинжлэх ухаан
- Голын инженерчлэлийн барилга, байгууламж
- Эрчим хүчний усны байгууламж
Дээрх жагсаалтаас гадна цөмийн болон дулааны цахилгаан станц, уул уурхайн, үйлдвэрлэлийн технологийн процесст усны тоног төхөөрөмж, гидро байгууламж ихээр ашиглагддаг болно. Усны инженерчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- Усны барилга байгууламжийн инженер
- Усны барилга байгууламж
- Инженерийн гидрологи, Ус зүйч
- Усны нөөц, экологи, Усны менежмент
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- ХБНГУ- ын ус сувгийн газар
- ХБНГУ- ын ус ба усан онгоцны удирдах газар
- Швейцарийн усны инженерийн байгууламж
Дотоод холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Монгол улсын усны тухай хууль, 2012 оны 5 сарын 17 ны өдөр