Jump to content

Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох.2024

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Усны нөөцөд учирсан хохирлыг тооцохдоо түүнийг нөхөн сэргээхэд гарах бодит зардал, цэвэршүүлэх ажлын төсөвт өртгөөр тодорхойлно. Бодит зардалд тулгуурлан хохирол тооцохдоо нөхөн сэргээх, цэвэршүүлэх үндсэн ажлын өртөг болох дараах үйл ажиллагааны бодит зардлыг оруулж тооцно. Үүнд:

1. Хууль, тогтоомж зөрчсөний үр дагаврыг арилгах ажлын төсөл төсвийн баримт бичигт тодорхойлсон өртөг буюу зардлын тооцоо;

2. Усны чанарын шинжилгээ, гол, горхины голдирлын өөрчлөлтийг тогтоох судалгааны ажлын зардал;

3. Усны нөөцийг хомсдуулсан, бохирдуулагч болон хортой хаягдлаар бохирдуулсны улмаас ус хангамж, аялал зугаалга болон бусад зориулалтаар ашиглахад учирсан нөлөөллийг үнэлэх арга хэмжээ;

4. Газрын доорх усны бохирдлын бодит хэмжээг тооцоход зориулан шурф ухах, цооног өрөмдөх зардал;

5. Усны нөөцийн бохирдлын тархалтыг тогтоох зардал;

6. Усны тухай хууль тогтоомж зөрчсөнөөс үүсэх хохирлын үр дагаврыг арилгах арга хэмжээ авч явуулах үед ашиглах түр барилга, байгууламж барих зардал;

7. Үйлдвэрлэл, ахуйн хэрэглээний хаягдал, нефть, нефтийн бүтээгдэхүүн, химийн бодис зэрэг хаягдал, хортой бодисыг шүүх, цуглуулах, зайлуулах, усны нөөцийг цэвэршүүлэх, сөрөг үр дагаврыг арилгах зардал;

8. Живсэн техник хэрэгсэл болон бусад эд зүйлийг уснаас өргөж гарган, зайлуулах зардал;

9. Ус хурах талбайгаас усны сан бүхий газарт тархсан болон усны нөөцөд орж болзошгүй хортой бодисыг зайлуулах арга хэмжээ;

10. Усны ёроол, уст давхаргад хуримтлагдсан хортой бодисыг цэвэрлэх зайлуулах арга хэмжээний зардал;

11. Хамгаалалтын бүсийн усны нөөцийг нөхөн сэргээх, цэвэршүүлэх арга хэмжээний зардал;

12. Холбогдох хууль, тогтоомж, заавар, стандартад тодорхойлсон нэгжийн үнэлгээ болон тухайн хохирлыг арилгахад гарах нэгжийн зардлын судалгаа, суурь үнэлгээ зэрэг болно.

Усны нөөцөд учирсан хохирлын нийт хэмжээ нь гадаргын болон газрын доорх усны нөөцөд учирсан хохирол болон усны чанарыг доройтуулснаас учирсан хохирлын нийлбэртэй тэнцүү байна. Усны нөөц, чанарт учирсан хохирол болон тухайн хохирлыг судалж, үнэлэхэд гарсан зардлын нийлбэрээс бүрдэнэ. Үүнд:

ХН= ХГУ+ХБ+Зү

Энд: ХН - хохирлын нийт хэмжээ, сая төг.

ХГУ- усны нөөцөд учирсан хохирол, сая төг.

ХБ – ус бохирдуулснаас учирсан хохирол, сая төг.

Зү – тухайн хохирлыг судалж, үнэлэхэд гарсан зардал, сая төг.