Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох
“Усны тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д үндэслэн БОАЖ-ын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А-388 тоот тушаалаа “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”- ыг хавсралтаар баталсан бөгөөд “Аргачлал батлах тухай” БОАЖ-ын Сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалын 1.1.2, 1.1.3, 2.2 хавсралтуудыг хүчингүй болгосон байна.
“Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”нь нийтлэг үндэслэл, учны нөөцөд хохирол тооцох нөхцөл шаардлага, хохирлын үнэлгээ гэж юу болохыг тодорхойлсон бичиг болох үүднээсээ усны нөөцөд хохирол тооцох харилцааг журамласан байна.
Аргачлалын 2 дугаар бүлэгт гадаргын усны асуудлыг мөн хохирлын төрлийг тодорхойлж, түүнийг үнэлэх нөхөн төлбөр тооцох нөхцөл шаардлагыг тодорхойлсон бол 3 дугаар бүлэгт газрын доорхи усны асуудлыг мөн адил авч үзсэн байна. Усны нөөцөд учирсан хохирлыг тооцох аргачлалыг гадаргын болон газрын доорхи усны холбогдох бүлгүүдэд тусгаад 4 дүгээр бүлэгт усны нөөцийн байгалийн химийн найрлагад учирсан хохирлыг аргачилжээ.
Аргачлал нь гадаргын болон газрын усны илтгэлцүүрүүд, ус бохирдуулсны суурь төлбөр, бохирдуулагч бодисоос хортой нөлөө үзүүлэх хугацааг тооцох илтгэлцүүр, бохирдуулах бодисын хохирол тооцох суурь төлбөр, гол мөрний дундаж урсацын модуль зэрэг 5 хавсралттай байна.