Jump to content

Усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Манай орны нөхцөлд ундны усны үнэ ба гол мөрний усны нөөц урвуу шүтэлцээтэй байна. Өөрөөр хэлбэл, усны нөөц элбэгтэй сав газарт усны үнэ бага, усны бага нөөцтэй сав газарт усны үнэ их байх зохистой хандлага байдаг.

Монгол орны нутаг дэвсгэрийг услагаар нь үндсэн гурван хэсэг болгон хувааж болно. Усны нөхөн сэлбэгдэх нөөцийг аймгуудаар үнэлбэл:

- Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий аймаг элбэг устай;

- Архангай, Баян-Өлгий, Булган, Орхон, Завхан, Төв аймаг, Улаанбаатар хот хэвийн дундаж устай;

- Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд аймаг бага устай байна.

Манай орны нутаг дэвсгэрийн хойт хэсэгт гол, мөрний урсац 2.0 л/с км2 ба түүнээс их услагтай, цэнгэг устай, гол мөрөн, булаг, нуурын усанд хүйтэн, цэнгэг усны олон төрөл, зүйлийн амьтан, ургамал, загас байх бөгөөд манай орны гол, мөрний эхний сав газар тэнд оршино.

Усны сав газрыг байгуулсантай холбоотойгоор гадаргын усны экологи- эдийн засгийн үгнэлгээг сав газар бүрт өөр өөр байдлаар үнэлж тогтоосныг 2011 онд Засгийн газрын 302 тоот тогтоолыг баталсан.