Усны экологи-эдийн засгийн суурь үнэлгээ , төгрөг/шоометр
Монгол орны нутаг дэвсгэрийг услагаар нь үндсэн гурван хэсэг болгон хувааж болно. Үүнд: Гадаргын ус элбэгтэй /Р>33%/, хэвийн устай /33%<Р<66%/, ус багатай /Р<66%/ зэрэг болно. Гадаргын ус элбэгтэй бүсэд олон жилийн дундаж урсацын модуль 2.0-16.0 л/ам км ба түүнээс их услаг бүхий манай орны уулархаг нутаг, хэвийн услагтай бүс нутагт 0.5-2.0 л/ам км урсацтаорчмын нутаг, ус багатай бүс нутагт 0.02-0.5 л/ам км услаг бүхий тал хээр, 0.01 л/ам км ба түүнээс бага услагтай говийн бүс бүхэлдээ хамрагдана.
Гол, мөрний урсац 2.0 л/с км2 ба түүнээс их услагтай сав газруудын гадаргын усны эдийн засгийн үнэ (Үэ) 1.0 шоо метр тутамд 2000 төг, үүнээс доош орших хийгээд 0.5-1.9 л/с км2 урсацтай уулс хоорондын хотгор, хөндий, голуудын сав газарт усны эдийн засгийн үнэ 1.0 шоо метр тутамд 800 төг, ус багатай бүс нутагт 0.02-0.5 л/с км2 услаг бүхий тал хээрийн бүсийн гол, булаг, сайруудын савд 1500 төг, 0.01 л/с км2 ба түүнээс бага услагтай говийн бүсэд 1800 төг тус тус байна. Аж ахуйн үйл ажиллагаанд үлэмж өртсөн бөгөөд байгаль, уур амьсгалын эмзэг нөхцөлтэй Туул гол, Алтай, Хангай нурууны өвөр, Говь-Алтай нуруунаас усжих голуудын сав газарт 1.0 м3 усны эдийн засгийн үнэ 2000 төг байна.