Jump to content

Ус хангамжийн эх үүсвэрийн хохирлын хэмжээг тооцох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ус хангамжийн эх үүсвэрийн нийт ашиглалтын худгийн 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон хэмжээнээс хамаарч хохирлын хэмжээг тооцно. Үүнд:

1. Ус хангамжийн эх үүсвэрийн нийт ашиглалтын худгийн 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 хүртэл хувиар буурсан бол олборлож буй газрын доорх усны уг ордын усны нөөцөд учирсан хохирол “бага” гэж үзээд хохирол тооцохгүй.

2. 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-30 хүртэл хувийн хооронд буурсан бол олборлож буй газрын доорх усны уг ордын усны нөөцөд учирсан хохирол “их”; 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон хэмжээнээс 30 хувиас илүүгээр буурсан бол олборлож буй газрын доорх усны уг ордын усны нөөцөд учирсан хохирол “хэт их” хэмээн тус тус үзэж хохирол тооцож, нөхөн төлбөр тогтооно.

3. 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон зөвшөөрөгдөх хэмжээнээс 10-30 хүртэл хувийн хооронд бууран газрын доорх усны уг ордын усны нөөцөд учирсан хохирол “их” тохиолдолд дээрх 2.22 томъёогоор тооцно. Гэхдээ энэ нь Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон зөвшөөрөгдөх хэмжээнээс усны түвшний бууралт 10-30 хүртэл хувь болсон цооног (худаг) тус бүрийн ундарга- м3/хоногоор; t- усны түвшин бууралт нь 10-30 хувиас их болсон цооног бүрийн ашиглалтад орсон он, сар, өдрөөс хохирол тооцох он, сар, өдөр хүртэлх хугацаа, хоногоор болно.

4. 30 хувиас дээш худгийнх нь усны түвшин Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон хэмжээнээс 30 хувиас илүүгээр буурсан бол олборлож буй газрын доорх усны уг ордын усны нөөцөд учирсан хохирол “хэт их” тохиолдолд мөн дээрх 2.22 томъёогоор тооцно. Гэхдээ энэ нь Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд тооцоолсон зөвшөөрөгдөх хэмжээнээс усны түвшний бууралт 30 хувиас хэтэрсэн цооног (худаг) тус бүрийн ундарга- м3/хоногоор (Жич: Эдгээр худгийн ундаргыг Усны нөөцийн зөвлөлөөр батлагдсан тайланд үйлдвэрийн зэргээр тооцоолсон цооног тус бүрийн нөөцтэй тэнцүү хэмээн үзэж хохирол тооцоход хэрэглэнэ); t - усны түвшин бууралт нь 30 хувиас их болсонцооног бүрийн ашиглалтад орсон он, сар, өдрөөс хохирол тооцох он, сар, өдөр хүртэлх хугацаа, хоногоор болно.

Хэрэв газрын доорх усны тухайн орд дээр усны түвшний бууралт 10-30 хувиас их болсон цооног (худаг), усны түвшний бууралт 30 хувиас их болсон цооног (худаг) нийлээд нийт ашиглалтын цооног (худаг)-ийн 30 хувиас дээш гарч байвал уг ордын усны нөөцөд учирсан хохирол “их” ба “хэт их” тохиолдол тус бүрд тооцсон хохирлын нийлбэр дүнгээр нийт хохирлын хэмжээг тооцож нөхөн төлбөр тогтооно.