Уургийн нугалралт

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Уураг нугларахаас өмнө ба дараа.
Уургийн нугалралын үр дүн.

Уургийн нугалралт гэж, уураг нь өөрийн үүргийг гүйцэтгэх болмжтой болох бүтцийн өөрчлөлтөд буюу конформацд орох процессийг хэлнэ. Уургийн нугалралт нь, полипептидүүд, санамсаргүй хэлхээ) (random coil) төлөвөөс, нугалран, өөрийн өвөрмөц ба үүрэг гүйцэтгэх 3-н хэмжээст хэлбэрт (3D) шилжих физик процесс юм.[1] Уураг болгон, мРНХ дараалалын дагуу хуулбарлагдан (трансляцлагдан) үүсмэгц, амин хүчлүүдийн шугаман хэлхээнээс тогтох, нугалраагүй полипептид эсвэл санамсаргүй хэлхээ гэж нэрлэгддэг хэлбэрт оршдог. Полипептид нь ямар наг тогтвортой 3-н хэмжээст бүтэцгүй байдаг (зургийн зүүн талын дүрс). Уургуудийн хувьд, амин хүчлүүд нь хоорондоо харилцан үйлчлэлцэж тогтвортой 3-н хэмжээст бүтцийг (нугалрасан уураг) үүсгэдэг ба түүнийг натив төлөв гэж нэрлэдэг (зургийн баруун талын дүрс). Үүсэх 3-н хэмжээст бүтэц нь тухайн уургийн амин хүчлийн дараалалаар (Анфинсений догма) тодорхойлогддог.[2] 1980-аад оны үеээс хийж эхлэгдсэн туршилтууд нь амин хүчлийн кодоныг илрүүлсэн ба тэр нь мөн уургийн бүтэцэд нөлөөлдөг байх боломжтой.[3]

Эх сурвалж[засварлах | edit source]

  1. Alberts, Bruce (2002). “The Shape and Structure of Proteins”, Molecular Biology of the Cell; Fourth Edition. New York and London: Garland Science. ISBN 0-8153-3218-1. 
  2. Anfinsen, C. (1972). "The formation and stabilization of protein structure". Biochem. J. 128 (4): 737–49.
  3. Robert Saunders, Charlotte M. Deane (2010). "Synonymous codon usage influences the local protein structure observed". Nucleic Acids Research 38 (19): 6719–6728. DOI:10.1093/nar/gkq495.