Уурхайлалтаас үүссэн орон зайд нөхөн дүүргэлт хийх
Уурхайлалтаас үүссэн орон зайд нөхөн дүүргэлт хийхэд гадаад овоолго дахь хаягдал чулуулгийг ашиглана. Уурхайн малталтаас үүссэн орон зайг дүүргэх ажлын хэмжээ нь:
Qd = Qug*d–Qnd
Энд: Qd–нөхөн дүүргэлт хийх ажлын хэмжээ, м3;
d–дүүргэлтийн хувь хэмжээ;
Qug∙d–дотоод овоолгоор дүүргэгдсэн орон зай, м3.
Qnd-шинээр нөхөн дүүргэх ажлын хэмжээ, м3
Нөхөн дүүргэлт хийх ажилд хурдас чулуулгийн овоолгоос утгуурт ачигч, экскаватор, автосамосвал зэрэг техник ашиглан чулуулгийг ачиж тээвэрлэн ашиглагдсан орон зайд асгаж, тэгшлэх ажлууд багтах бөгөөд энэ ажлын зардлыг "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ тооцох аргачлал"-ын дагуу тооцно.
Орчин цагт ашигт малтмал олборлох уурхайн техник технологи олон төрлийн, хүчин чадал янз бүр байгаагаас үүдэлтэй тухайн нөхцөл бүрд нэгж уулын ажлын зардал харилцан адилгүй байна. Уул уурхайн үйлдвэрийн хувьд холбогдох байгууллага, мэргэжлийн зөвлөлөөр баталгаажсан ашигт малтмалын ордыг ашиглах ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөөнд нөхөн сэргээлт, нөхөн дүүргэлтийн ажил төлөвлөгдсөн бол нөхөн дүүргэлтийн уулын ажлын нэгж зардлыг шууд авч тооцоонд хэрэглэх боломжтой.
Хэрэв нөхөн сэргээлтэд ашиглах техник тоног төхөөрөмж тодорхой бус, орхигдсон болон хариуцах эзэн тодорхойгүй тохиолдолд жишиг үнэлгээг авч ашиглаж болно. Энэ нь уул уурхайн төслүүдийн нөхөн сэргээлтийн ажлын зардлын дундаж үнэлгээгээр тогтоосон бөгөөд цаг хугацааны явцад өөрчлөгдөх юм.
Нөхөн дүүргэлтийн нэгж ажлын зардлыг ашигт малтмалын төрлөөс, олборлох аргаас хамааруулан дараах хүснэгтэд тусгав. Нөхөн дүүргэлтийн нийт зардалд зардлын элементүүдийн эзлэх хувийн жинг оруулсан бөгөөд зардлын хувийн жингээр үнийн өсөлт, инфляцийн коэффициентүүдийг ашиглан нэгж зардлыг өөрчлөх боломжтой. Зардлын хувийн жинг мөн л ашигт малдтмалын орд ашиглах ТЭЗҮ-д тусгагдсан нөхөн сэргээлтийн ажлын зардлын элементүүдийн нийт нөхөн сэргээлтийн зардалд эзлэх хувийн жингээр дундажлан тогтоосон үзүүлэлт юм.