Ухнаагийн Отгонбаяр
Харагдац
Ухнаагийн Отгонбаяр (1978 онд төрсөн) Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 6-р тойргоос 2024 онд сонгогдсон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын Их сургууль, Улс төр судлаач, нийгэм судлалын багш мэргэжилтэй.
Нью-Ингланд их сургууль, Бизнесийн удирдлагын Магистр
- 2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яам, Төрийн захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн
- 2007-2009 онд Үйлдвэр, худалдааны яам, Жижиг, дунд үйлдвэрийн хэлтсийн дарга
- 2009-2011 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дэд дарга
- 2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яам, Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
- 2016-2019 онд Барилга, хот байгуулалтын яам, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
- 2020 оноос Ерөнхий сайдын Бүсчилсэн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх,
- 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн дэд дарга
Тэрээр Сүхбаатар аймгийн Жавхлант бөхийн тэргүүний албыг хашиж байсан бөгөөд нийтийн хоолны бизнестэй.