Jump to content

Уэлс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Уэлс (Wells) нь Английн Сомерсет гүнлигт оршдог Дундад зууны үеийн эртний хот юм. Хүн ам цөөтэй тул энэ нь Английн хамгийн жижиг бөгөөд хамгийн цөөн хүн амтай хотод тооцогддог. Хотын нэр нь өнөөг хүртэл ундарсаар байгаа орон нутгийн ариун рашаан, булгаас гаралтай. Уэлс хот нь Дундад зууны үеийн өнгө төрхөө бүрэн хадгалж үлдсэн бөгөөд Уэлсийн катедрал сүм нь баруун талын чамин сийлбэрүүдээрээ алдартай. Түүний хажууд орших Хамбын ордон нь усан сувгаар хүрээлэгдсэн бөгөөд Их Британийн хамгийн үзэсгэлэнтэй барилга байгууламжуудын нэг юм.