Уэсли Жонсон

Уэсли Жамарр Жонсон (Англи: Wesley JaMarr Johnson; 1987 оны долоодугаар сарын 11-нд Техас мужийн Корсикана хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Лос-Анжелес Лейкерс» багт довтлогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Төгсөх дамжаанд 16.0 оноо, 8.4 самбар дунджилсан Жонсон драфтын №4-өөр «Миннесота Тимбервулвз» багт хуваарилагдсан бөгөөд 2011 оны гуравдугаар сарын 18-нд «Лос-Анжелес Лейкерсийн» эсрэг хувийн дээд 29 оноог 21 шидэлтээс 11-ийг оновчтой болгон авч байлаа.

2012 оны долоодугаар сарын 27-нд «Финикс Санзад» гурван багийн тохиролцоогоор элссэн юм.[1]

2013 оны долоодугаар сарын 15-нд «Лос-Анжелес Лейкерстэй» нэг жилээр гэрээлэв.[2] Ирсэн жилдээ 79 тоглолтын 62-т гараанд гарахдаа 28.4 минутанд 9.1 оноо, 4.4 самбар, 1.1 таслалт, 1.0 хаалт дунджилж, хувийн дундаж үзүүлэлтээ ахиулсан юм.

2014 оны долоодугаар сарын 28-нд гэрээгээ жилээр сунгав.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Suns Acquire Johnson and Pick, Trade Lopez and Warrick". NBA.com. 2012-07-27. Retrieved 2012-07-29.
  2. "Lakers Sign Wesley Johnson". NBA.com. July 15, 2013. Retrieved July 27, 2014.
  3. "Lakers Sign Wesley Johnson". NBA.com. July 28, 2014. Retrieved July 28, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]