Уяньгюйди шаньюй

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Уяньгюйди (хятадаар:握衍朐鞮, пиньинь:Wò yǎn qú dī) бол МЭӨ 60-58 онд Хүннү улсын шаньюй байсан юм. Увэй шаньюйгийн ач хүү. Жинхэнэ нэр нь Түци Тан. Шюйлюйчюаньчюй шаньюйгийн Жюаньчюй хатантай амрагын холбоотой байснаа ашиглаж, төрийн эргэлт гаргаж, шаньюй болов. Төрийн эрхэнд гармагц өмнөх шаньюйн талын ноёд жанжидыг цаазлан, Хань улстай найрамдал тогтоохыг хүсэн элч илгээсэн. Энэ мэт үймээн самуунаас болж Хүннүгийн зүүн гарын ноёд 40,000 цэргийн хүчээр Шаньюйн ордыг довтлоход, тэр өөрийн амиа хорлон үхэв. Ингээд Хүннүд төрийн нэгдсэн удирдлага нуран унаж, богино хугацаанд хүчирхэг ноёдын түлхээсээр 5-6 шаньюй товойн гарч ирсэн.

Өмнөх
Шюйлюйчюаньчюй шаньюй
Хүннүгийн шаньюй
МЭӨ 60 - МЭӨ 58
Дараах
Хуханье шаньюй
Жижи шаньюй
Хужэ шаньюй
Чэли шаньюй
Ужи шаньюй
Рүньжэнь шаньюй