Уян налархай шинж чанар (Физик)

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
1. Уян налархай
2. Пластик хэв гажилт
3. Уян налархай болон пластик хэв гажилт

Уян налархай (мөн уян харимхай, анг. Elasticity) нь биет эсвэл материалын шинж чанар бөгөөд хүчний нөлөөнд автахаараа хэлбэрээ өөрчлөх ба хүчний нөлөө байхгүй болонгуут буцаж анхны байдалдаа орохыг (жишээлбэл: Харимхай пүрш) хэлнэ. Үүнийг дараах байдлаар ялгана.

  • шугаман уян налархай байдал, энэ нь Гукийн хуулиар тодорхойлогдох ба бага зэргийн хэв гажилтаас (анг. Deformation) шалтгаалан бий болдог.
  • шугаман-бус-уян налархай байдалтай үед хүчдэл нь хэв гажилтаас шугаман бус хамааралтай байна. Үүний жишээнд их хэмжээгээр хэв гажилтанд орсон уян резинийг нэрлэж болно.

Хүчний үйлчлэлийг зогсоосоны дараа анхны хэлбэртээ оролгүй гажилттай хэвээр үлдвэл түүнийг уян налархайн хистересес гэдэг.

Бүх материалд уян налархайн хязгаар байдаг бөгөөд энэ хязгаараас хэтэрвэл уян налархай шинжийг үзүүлдэггүй.

Ерөнхий ойлголт[засварлах | edit source]

Биетэд ямар нэг хүч үйлчлэхэд түүний энгийн жижиг хэсгүүдийн (Атом эсвэл молекул) тэнцвэртэй байдал алдагддаг. Энэ жижиг хэсгүүдийн хоорондын зай нь бага зэргээр томрох буюу жижигрэх ба үүнд хэрэглэгдсэн механик энерги нь хадгалагдах бөгөөд мөн биет гаднах хэлбэрээ өөрчилдөг. Хүчний нөлөө алга болсоны дараа атом буюу молекулууд нь буцан анхны байрлалдаа шилжин биетийн гадна хэлбэр ч мөн анхны хэлбэртээ орно. Хэлбэржүүлэх энерги нь зөвхөн хадгалагдаж үлдэх ба харин хүчний үйлчлэлгүй болоход хадгалсан энергиэ буцаан алддаг.

Хүчний нөлөө нь биетийн тэсвэрлэх тодорхой утгыг давсан тохиолдолд уян налархайгаас гадна нэмэлт хэв гажилтанд орно. Энэ утга нь материал бүрт өөр өөр байх бөгөөд үүнийг уян налархай хязгаар гэж нэрлэнэ. Энэ цэг нь Хүчдэл-Суналтын-Диаграмд хүчний нөлөөг авсаны дараа хистересес бий болох цэг юм. Ихэнхдээ энэ цэг дээр хүчдэлийн муруй ч шугаман хамаарлаа алдаж эхэлдэг. Энэ цэгийг яг стандартчилан тогтоогоогүй бөгөөд түүнийг хэмжих хэмжилтийн аргаас шалтгаалан өөр өөр байна. Тиймээс биет болон материалын уян налархай болон пластик хэв гажилтын шинж чанарыг нарийн тогтоох боломжгүй учир үйлчлэх хүчний хэмжээ болон төрөл мөн үргэлжлэх хугацаатай хамааруулан тогтоодог.

Уян налархайн бас нэг онцгой тохиолдол нь вискоз уян налархай байдал юм. Энэ нь полимер бодист бий болох ба уян налархай болон вискоз байдлыг аль алиныг нь үзүүлдэг.

Хэрэглээ[засварлах | edit source]

Бага зэргийн хэлбэржилттэй нэлээд олон материалд шугаман уян налархай байдлыг ашиглан зохион бүтээх болон хэрэглээнд хэрэглэдэг. Үүний жишээнд пүрш орно, мөн үзэх пүршний тогтмол.

Мөн үзэх[засварлах | edit source]