Jump to content

ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ФИФА-гийн оны шилдэг хөлбөмбөгчин (Англи: FIFA World Player of the Year) нь 1991 оноос олгож эхэлсэн, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо буюу ФИФА (FIFA)-гийн гишүүн орнуудын шигшээ багийн дасгалжуулагчдын саналаар тодруулдаг, дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагнал юм. Шигшээ багуудын дасгалжуулагчид тухайн жилд хамгийн их амжилт үзүүлсэн гэж бодож буй 3 тамирчинг нэрлэх бөгөөд 1-р байрт 5, 2-р байрт 3, 3-р байрт 1 оноо өгөх журмаар нийлбэр дүнгээр хамгийн олон оноо цуглуулсан тамирчин шилдгээр тодорно. Мөн 2001 оноос шилдэг эмэгтэй хөлбөмбөгчинг шалгаруулж эхэлсэн байна. 2010 онд Европын шилдэг хөлбөмбөгчдөд олгодог байсан Баллон д'Ор шагналтай уг шагналыг нэгтгэж, ФИФА Баллон д'Ор гэж нэрлэх болсон.

Оны шилдэг хөлбөмбөгчид (эрэгтэй)

[засварлах | кодоор засварлах]
Он Улс Нэр Баг
1991  Герман Лотар Маттеус  Итали, Интер Милан
1992  Нидерланд Марко Ван Бастен  Итали, AC Милан
1993  Итали Роберто Бажо  Итали, Ювентус
1994  Бразил Ромарио  Испани, Барселона
1995 ЛибериЛибери Либери Жорж Веа  Итали, AC Милан
1996  Бразил Рональдо  Испани, Барселона
1997  Бразил Рональдо  Итали, Интер Милан
1998  Франц Зинедин Зидан  Итали, Ювентус
1999  Бразил Ривалдо  Испани, Барселона
2000  Франц Зинедин Зидан  Итали, Ювентус
2001  Португал Луйш Фиго  Испани, Реал Мадрид
2002  Бразил Рональдо  Испани, Реал Мадрид
2003  Франц Зинедин Зидан  Испани, Реал Мадрид
2004  Бразил Роналдиньо  Испани, Барселона
2005  Бразил Роналдиньо  Испани, Барселона
2006  Итали Фабио Каннаваро  Испани Реал Мадрид
2007  Бразил Кака  Итали, AC Милан
2008  Португал Кристиано Рональдо АнглиАнгли Англи, Манчестер Юнайтед
2009  Аргентин Лионель Месси  Испани, Барселона
2010  Аргентин Лионель Месси  Испани, Барселона

Улсууд ялалтаараа

[засварлах | кодоор засварлах]

Энэхүү хүснэгт нь шагнал авсан тоглогчдыг улсаар нь ангилсан болно (Тухайн клубын улс нь биш).

Улс Нэгдүгээр байр Хоёрдугаар байр Гуравдугаар байр
1  Бразил 8 (1994, 1996, 1997, 1999, 2002, 2004, 2005, 2007) 3 (1993, 1997, 1998) 3 (2000, 2003, 2006)
2  Франц 3 (1998, 2000, 2003) 4 (1991, 2003, 2004, 2006) 2 (1997*, 2002)
3  Португал 2 (2001, 2008) 2 (2000, 2009) 1 (2007)
4  Итали 2 (1993, 2006) 1 (1995) 1 (1994)
5  Аргентин 1 (2009) 2 (2007, 2008) 1 (1999)
6  Герман 1 (1991) 1 (2002) 2 (1992, 1995)
7  Либери 1 (1995) 1 (1996) 0
8  Нидерланд 1 (1992) 0 2 (1993, 1997*)
9  Англи 0 3 (1999, 2001, 2005) 2 (1991, 1996)
10  Болгар 0 2 (1992, 1994) 0
11  Испани 0 0 3 (2001, 2008, 2009)
12  Хорват 0 0 1 (1998)
12  Украин 0 0 1 (2004)
12  Камерун 0 0 1 (2005)

* There was a tie for that place

Оны шилдэг хөлбөмбөгчид (эмэгтэй)

[засварлах | кодоор засварлах]
Он Улс Нэр Баг
2001  Америкийн Нэгдсэн Улс Миа Хамм  Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон Фрийдом
2002  Америкийн Нэгдсэн Улс Миа Хамм  Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон Фрийдом
2003  Герман Биргит Принц  Герман, 1.FFC Франкфурт
2004  Герман Биргит Принц  Герман, 1.FFC Франкфурт
2005  Герман Биргит Принц  Герман, 1.FFC Франкфурт
2006  Бразил Марта  Швед, Умеа IK
2007  Бразил Марта  Швед, Умеа IK
2008  Бразил Марта  Швед, Умеа IK
2009  Бразил Марта  Швед, Умеа IK