Файл:Edit page.png

Эх файл(1,280 × 800 пиксел, файлын хэмжээ: 195 КБ, MIME төрөл: image/png)

Зэс Зэс нь Cu гэж тэмдэглэгддэг, атомын дугаар нь 29, нэгэн төрлийн химийн элемент юм. Зэс нь зөөлөн металл бөгөөд маш сайн цахилгаан дамжуулах чадвартай тул, цахилгаан болон дулаан дамжуулагч, барилгын материал, мөн төрөл бүрийн хайлш гарган авахад хэрэглэнэ. Зэс нь дээд ургамал, амьтны маш чухал тэжээл боловч, их хэмжээний зэс нь амьтан, ургамлыг хордуулна. Хүмүүс зэсийг 10,000 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн байна. Чили, АНУ зэрэг орнууд ихээхэн хэмжээний зэсийн нөөцтэй бөгөөд ихэвчлэн ил уурхайгаас олборлож байна.

Зэс (Cu) Атомын дугаар 29 Атом масс 63.546 Нягт 8,96 г/см³ Бодисын төлөв Хатуу

  Бодисын төлөв Хатуу                 Г/моль Өнгө Ягаавтар туяатай алтлаг шар Бодисын төлөв Хатуу                 
Электрон байгуулалт [Ar] 3d10 4s1 Бүрхүүл дэхэлектроны тоо 2, 8, 18, 1 Физик шинж чанар 
Хайлах температур (1084.62 °C, 1984.32 °F), 1357.77   K Буцлах температур (2562 °C, 4643 °F), 2835 
K Хайлалтын хувийн дулаан 13.26                                    кЖ/моль Ууршилтын хувийн дулаан 300.4 
кЖ/моль Дулаан багтаамж (25 °C) 24.440                      кЖ/(моль•K) Атомын шинж чанар                  Оронт торны бүтэц(Сингони) Талдаа төвтэй куб Исэлдэлтийн зэрэг 2, 1
Ионжих энерги(эхний электроноор) 745.5                    кЖ/моль Атомын радиус 135                                          пм Ковалентийн радиус 138 пм

Зэс орлуулагч бодисууд Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өсч байгаа нь өнөөдрийн монголчуудын хөөргөн зан дээр давс нэмж биднийг улам мөнгө хөрөнгөтэй болгох асар их мөрөөдөлтэй болгоод зогссонгүй хоосон эх орон ярьсан, чалчаа “улс төрчид”, бүгдийг мэдэгч, аймаар лаг эдийн засагч болгож байна. Гэтэл хөгжингүй орны эрдэмтэд зэс орлуулагч болон зэсийн хэрэглээг орлуулах талаархи судалгааг эрчимтэй хийсээр байна. Эдгээрээс зарим нэгийг нь доор сийрүүлэн бичив. Хэрэв юу юугүй зэс орлуулагчид зах зээл дээл хүчтэй гарч ирвэл бидний нөгөө сайхан “эх орны хишиг” салхинд хийсч бид хэдэн жил яаж солиорч, онгирч байснаа санан дурсаж, хэн биднийг тийм болгов гээл буруутанг хайгаад эхлэх байх даа… Graphene Эрдэмтэдийн урьдчилан таамаглаж байсанчлан графен буюу нүүрстөрөгчийн атомуудаас бүрдсэн хоёр хэмжээст кристал нь тун ер бусын бөгөөд санаанд оромгүй өндөр үзүүлэлттэй болох нь илэрлээ. Тун саяхан гэхэд л графений дулаан нэвтрүүлэх хурд нь хөнгөн цагаа, зэсийнхээс бараг 10 дахин хурдан болох нь тогтоодов. Nature Nanotechnology-д хэвлэгдсэн Мерилентийн их сургуулийн нанофизикийн төвийн физикчдийн шинэ бүтээлд графен дахь электроны хувийн эсэргүүцэл болон хөдөлгөөнт чанарт хийсэн хэмжилтийн үр дүнг танилцуулжээ. Үүнээс үзвэл тасалгааны температурт графений хувийн эсэргүүцэл нь зэсийн (1,72*10-8 Ом*м) хувийн эсэргүүцлээс 35% өндөр байсан нь мөнгөний хувийн эсэргүүцлээс /1,59*10-8 Ом*м) л бага зэрэг дутуу байгаа хэрэг юм. Гэхдээ Майкл Фурер профессорын мэдэгдэж байгаагаар бол одоохондоо хараахан төгс биш байгаа графенийг цаашид улам сайн цэвэршүүлбэл энэ үзүүлэлтээрээ графен нь дээд амжилт ч тогтоож болох юм байна. Бодисын цахилгаан шинж чанарыг тодорхойлогч өөр нэгэн үзүүлэлт болох электроны хөдөлгөөнт байдлыг хэмжихэд мөн л сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Графен дэх электроны хөдөлгөөнт чанар нь 10 000 см2/В*с хүрч байжээ. Энэ нь цахиурын электроны хөдөлгөөнт чанараас (1400 см2/В*с) хоёр орноор өндөр байгаа ч индийгийн антимонидийн (77 000 см2/В*с) дээд амжилтаас дутуу байгаа юм. Онолын хувьд графен дэх электроны хөдөлгөөн байдал нь 200 000 см2/В*с байгаа болохоор одоогийн үзүүлэлт нь мөн л хэрэглэсэн дээж, хэмжих аргын, холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гүйдэл тээгчдийн хөдөлгөөнт чанар нь металлууд болон хагас дамжуулагчдын электронууд болон нүхнүүдийн гадны цахилгаан орны нөлөөлөлд өгөх хариу өгөх чадварыг тодорхойлж байдаг. Энэ үзүүлэлт нь орсон үеийн электрон төхөөрөмжүүдийн хурдыг нэмэгдүүлэхэд маш чухал үүрэгтэй. Графений электроны өндөр хурд, хувийн эсэргүүцэл бага, хамгийн дээд зэргийн нимгэн байдал /ердөө 1 атом/ зэрэг нь хими болон биохимийн янз бүрийн мэдрэгч /датчик/ бүтээх, мэдрэгчтэй дэлгэц, эсвэл нарны энергийг хувиргах фото цахилгаан төхөөрөмжүүдэд ашиглах янз бүрийн нимгэн ялтас /пленк/ зохион бүтээх өргөн боломжийг нээн өгч байгаа юм. Fullerene Металлын цэнэгтэй нүүрстөрөгч Фуллеренүүд нь нүүрстөрөгчийн хэдэн арван атомаас тогтсон асар том бөмбөлөг хэлбэртэй молекул ч гэлээ металлуудын эгэл атомтай адил шинж чанартай байж чаддаг. Ингээд ч зогсохгүй химичид нь хоёр фуллеренээс бүрдсэн ус төрөгчийн мегамолекулыг гарган авч чадсан байдаг. Нано материалууд нь ердөө хэдхэн жилийн дараанаас л хүний өдөр тутмын хэрэглээ болох боломжтой болоод байна. Питтсбургийн их сургуулийн эрдэмтэдийн баг нь нүүрстөрөгчийн том молекулууд нь тодорхой нөхцөл байдалд эгэл бодисуудын атомтой адил шинж чанар үзүүлэн цахилгаан гүйдлийг металлуудаас дутахааргүй сайн дамжуулдаг болохыг харуулсан байна. Нүүрстөрөгчийн хөндий молекулудын ер бусын шинж чанарын тухай өгүүлсэн нийтлэлийг “Science”-ийн сүүлийн дугаарт нийтлэжээ. Эдгээр эрдэмтэд нь нүүрстөрөгчийн бөмбөлөг хэлбэртэй молекулын нэгэн төрөл болох бакибол гэж нэрлэгддэг хэлбэр дээр нь голлон ажилласан байна. Ингэхэд эдгээр молекулууд нь метал цахилгаан дамжуулагчдын адилаар цахилгаан цэнэгийг өөр дээрээ тогтоон бариад зэргэлдээх молекулууддаа дамжуулах чадвартай болох нь тогтоогджээ. Энэ ажлын удирдагч Хрвожэ Петек нь энэ талаар хийсэн нэгэн тайлбартаан өгүүлэхдээн нэг дор фуллерений хэд хэдэн молекулыг зэрэгцүүлэн тавьбал металл дамжуулагчтай төстай маш сайн электрон дамжуулагч болно гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Петекийн багийн хийсэн ажил нь хэмжээ, хэлбэрээсээ хамааран шинэ чанартай байж болох материалуудыг боловсруулан гаргах боломжийг нээн өгч байгаа юм. Цаашилбал нүүрстөрөгчийн нанохоолойг ч хөндий молекултай адилтган үзэж болно гэж энэ эрдэмтэн үзэж байнаа ажээ. Питтсбургийн эрдэмтэдийн энэхүү ажил нь юуны өмнө нано болон молекуляр электроникийн цар хүрээг ихээхэн тэлж өгч байгаа юм. Учир нь нүүрстөрөгчийн шинэ материалууд нь оптик болон цахилгаан дамжуулах хосгүй чанартай нь холбоотой олон тооны зарчмын давуу талтай болж таарч байгаа билээ. Тэгээд ч ийм төрлийн буюу нэг их том биш органик молекулаас ихгүй овортой дамжуулагч нь цахилгааныг хамгийн бага эсэргүүцэл, дулааны алдагдалтайгаар дамжуулах чадвартай. Мөн түүнчлэн нүүрстөрөгчийн хөндий молекулуудыг нь өнөөдөр хурдацтай хөгжиж буй нано үйлдвэрлэлд молекуляар эгэл “тоосго” болгон ашиглаг боломжтой юм. Ийм аргаар бий болгосон электрон төхөөрөмжийг ахуйн хэрэглээний олон арван барааны люминесцент дэлгэц, фото цахилгаан хувиргагчдад ашиглагдах боломжтой юм.

Carbon nanotube: Транзиструудын овор хэмжээ болон тоог багасгахтай зэрэгцэн хоорондын холбоосын өргөн ба зузааныг тэнцвэртэйгээр багасгах шаардлагатай болдог нь эсэргүүцлийг нь нэмэгдүүлэн схемны хурдыг бууруулдаг. Харин нанотехнологийн ачаар зэсийг хувийн эсэргүүцэл багатай өөр материалаар солих асуудал нь хэрэгжих бүрэн боломжтой болоод байгаад билээ. Үүнтэй холбоотойгоор нүүрстөрөгчийн металл нанохоолойг хамгийн ирээдүйтэй гэж үзэж байгаа юм. Стэнфордын их сургууль болон Тошибагийн судлаачид хамтран цахиурын суурин дээр нүүрстөрөгчийн металл нано хоолойгоор хийсэн хоорондоны холбоос болон цахиурын транзистор бүхий интеграл схемийг анх удаагаа хийсэн байна. Схем нь орчин үеийн интеграл схемтэй таарахуйц 1 ГГц давтамжаар ажиллаж байжээ. Үүнтэй харьцуулахад PC –ын процессорууд нь 2—3ГГц давтамжаар, iPhone-ынх 700 МГц давтамж дээр ажилладаг. Нано хоолойн хоорондын холбоосыг хийх технологи нь орчин үеийн чипмейкерүүдийн ашигладаг бичил электрон стандарт технологитэй нийцэж байгаа юм. Цахиурын чип нь 11 мянган транзистор агуулсан бөгжин осциллятороос бүрдэж байсан бөгөөд хоолой нь 50-100 нм голчтой, 5мкм урттай байжээ. Нано хоолойн чанар нь тухай бүр ялгаатай байсан ч 19 осциллятор нь амжилттай холбогджээ. Энэ технологийг эдийн засгийн хувьд ашиг өгөхүйц түвшинд хүргэхийн тулд чанарыг ахиулах г.м. олон асуудлыг шийдэх хэрэгтэй байгааг судалгааг явуулсан эрдэмтэд сайн ойлгож байгаа юм. Гэхдээ энэ нь ямар ч л байсан нано хоолойг ашиглах талаар илүүтэй судалгаа явуулах шаардлага байгааг харуулсан юм.

Цагаан Суварга Цагаан Суваргын зэсийн орд нь Дорноговь аймгийн нутагт, Сайншанд хотын төмөр замын станцаас баруун урагш 220 км-т, Мандах сумын төвөөс урагш 75 км-т дэд бүтэц хөгжөөгүй говь, хээрийн бүсэд оршдог.

       Уг ордод 1952 онд анх В.И. Данилов, Ю.А. Шипков нараар удирдуулсан ангиуд 1:200000 масштабын зураглалыг явуулж, 1964-1982 онуудад эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн ажлуудыг улсын төсвөөр Төвийн геологийн экспедицийн геологи хайгуулын ангиуд хийж гүйцэтгэсэн.
        1984 оны 3-р сарын 31-ны өдрийн Геологи, Уул Уурхайн Яамны Шинжлэх ухаан техникийн зөвлөлийн 67-р протоколоор Цагаан Суваргын ордын нөөцийг тогтоох асуудлыг хэлэлцэн Улсын нөөцийн комисст оруулж батлахыг зөвшөөрсөн. Зэсийн энэ орд нийт 7 хүдэржилтийн бүсэд хуваагддаг ба үйлдвэрлэлийн сонирхол татсан хэсэг нь Сэрвэн Сухайтын хэсэг юм. Сэрвэн Сухайтын хэсэгт 44 400 тонн зэс агуулсан 10 сая 639 200 тонн исэлдсэн хүдэр, 1 280 850 тонн зэс бүхий 240 сая 044850 тонн сульфидын хүдрийн нөөцийг ашиглахад бэлэн байна. Түүнчлэн Цагаан Суваргын ордын нөөц нь гүний горизонтдоо болон бусад хүдэржилтийн бүсүүдэдээ нэмэгдэх магадлал ихтэй бөгөөд нэмэлт судалгаагаар тогтоох нөөцийг нь үйлдвэрлэлийн зэрэгт шилжүүлэх бололцоотой.
       Цагаан Суваргын зэсийн ордын 17420 га талбайн хайгуулын лицензийг 1995 оноос Австралийн "Молопо" компани эзэмшиж байгаад "Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль"-ийн дагуу 1997.08.14-ний өдөр хайгуулийн лицензээ шинэчлэн бүртгэлийн 74 дугаарт бүртгүүлсэн байна. "Молопо" ХХК 1998.06.03-нд Австрали улсын Меторд ХХК-д уг талбайг шилжүүлсэн. Энэ лиценз нь Засгийн газрийн гэрээг үндэслэн "Молопо" компанид олгогдсон юм. Меторд ХХК гэрээгээр хүлээсэн үүргээ залгамжлан биелүүлээгүй гэж ҮХЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэн ГУУКА-ны даргын 1999 оны 12-р сарын 02-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр цуцалсан. 1999.12.10-нд "Монголын Алт /МАК/" ХХК 19736 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын Х-1978 тоот лиценз авсан. Гэвч уг ордын лиценз эзэмшигч байсан "Молопо" компани нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаар уг ордын эзэмшлийн асуудал маргаантай болж улмаар уг орд дээр хайгуулын болон судалгааны ажил хийх бололцоо өнгөрсөн хугацаанд хязгаарлагдмал байсан. Нийслэлийн шүүх асуудлыг хэлэлцээд "Монголын Алт" (МАК) ХХК-д албан ёсны шийдвэр эцэслэн гарсан.
        2005.04.15-ны өдөр "Хөхтэнгэр тур" ХХК 7287 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 9626Х тоот лиценз авсан. Мөн 2005.04.15-ны өдөр "Хөхтэнгэр тур" ХХК 132 га талбай бүхий ашигт малтмал ашиглах 9630А тоот лиценз ГУУК-аас авсан бөгөөд энэ лицензээ "Монголын алт /МАКГ ХХК-д шилжүүлсэн байна. Одоогийн байдлаар Цагаан Суваргын ордод "Хөхтэнгэр тур" ХХК 9626Х тоот ашигт малтмалын хайгуулын лиценз, "Монголын алт /МАКГ ХХК 9630А тоот ашигт малтмал ашиглах лиценз, "Хөхтэнгэр тур" ХХК 9264Х тоот ашигт малтмалын хайгуулын лицензүүд хүчин төгөлдөр байна.
        МАК ХХК нь уг орд дээр хийгдсэн судалгааны ажлуудын тайлан, материалыг нарийвчлан судалж, эхний ээлжинд хийх шаардлагатай ажлын төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх шатандаа явж байна. Өнгөрсөн хугацаанд газрын гүний усны нөөцийг тодорхойлох чиглэлээр геофизикийн судалгааны ангийг гарган, усны нөөц байх магадлалтай хэд хэдэн цэгийг тодорхойлон одоо усны өрөмдпөгийн анги зохион байгуулагдан ажиллаж байна. Мөн жилд 25 000 тонн катодын зэс гаргах хүчин чадалтай Канад-Бирмийн хамтарсан Монивагийн зэсийн үйлдвэрийн ажилтай танилцан технологийн судалгаа хийжээ.
        Дэлхий дахинд сүүлийн үед өргөн ашиглаж байгаа дэвшилтэт уусган баяжуулах технологийг Цагаан Суваргын зэсийн ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан хэрэглэх нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг МАК хийгээд байна. Энэ технологийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь уламжлалт технологуудаас харьцангуй бага, байгаль орчинд гарах хаягдалгүй, зэс авалтын хэмжээ өндөр, эцсийн бүтээгдэхүүн гарган авах боломжтой зэрэг сайн талуудтай.
         Урьдчилсан тооцоогоор ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан жилдээ 5000 тонн катодын зэс олборлох үйлдвэрийг ашиглалтад өгөхөд 20 орчим сая ам. долларын хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа ба бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэх үеэс жилд дунджаар ашигт малтмалын нөөцийн төлбөрт 275-302.5 сая. төгрөг, ашгийн татварт 1926.6-2366.6 сая, нийгмийн даатгалын шимтгэлд 59.6 сая, эрүүл мэндийн даатгалд 15.5 сая төгрөгийн татвар төлж, жилд дунджаар 2276.7-2744.2 сая төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт оруулан 120 орчим хүнийг ажлын байраар хангах тооцоо гарч байгаа юм.
        Уусган баяжуулах технологиор ажиллах үйлдвэрийн зураг төсөл зохиох, ТЭЗҮ боловсруулах талаар дэлхийд нэрд гарсан Австралийн EGIS, АНУ-ын METCON компаниудтай ажил төрлийн холбоо тогтоон ТЭЗҮ-ийн төслийн даалгавараа өгөөд гэрээ байгуулах ажилд ороод байна.
       Одоогийн батлагдсан зөвхөн исэлдсэн хүдрийн нөөцийг 11 орчим жил ашиглах боломжтой ба цаашид нөөц өсөх ирээдүйтэй, хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 4-5 жил болохоор тооцоо гарч байна.
       Цагаан Суваргын зэсийн ордыг ашигласнаар манай улсын эдийн засагт чухал хувь нэмэр орно. Тухайлбал зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, улсын болон нутгийн төсөвт ихээхэн хэмжээний орлого орохоос гадна говь нутагт ажлын байр шинээр бий болох, дэд бүтэц хөгжих, нийслэлийн хүн амын төвлөрөлийг багасгах, энэ бүс нутгийн эрдэс баялагийн судалгаа, ашиглалтад ихээхэн ач холбогдолтой.
        Цагаан Суварга зэсийн ордыг ашиглах төслийг дэмжин хэрэгжүүлэх үүднээс Сайншанд - Цагаан Суваргын 110 кВт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамыг Сайхандулаан, Мандах сумдаар дайруулан барих саналтай байна. Энэ асуудлыг шийдвэрлэснээр тус бүс нутгийн хөгжил, хүн амын амьжиргаа, дэд бүтэц нийгмийн болон ахуйн бусад салбарт дараах асуудлууд шийдвэрлэгдэх боломжтой юм.
        Цагаан Суваргын ордын исэлдсэн хүдрийн нөөц дээр тулгуурлан уусган баяжуулах технологиор катодын зэс, эцсийн бүтээгдэхүүн гаргах, сульфидын үндсэн хүдрийг дагалдах өндөр агуулга бүхий алт ховор элементүүдийн хамтфлотацийн аргаар авах уулын баяжуулах үйлдвэр байгуулах төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой болно.
        Сүүлийн үед геологи хайгуулын судалгааны дүнгээр асар их хэмжээний нөөцтэй гэж тогтоогдож байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэсийн орд нь байршлын хувьд ойролцоо учир цаашид энэ ордыг ашиглахад, түүнчлэн говийн бүсэд орших алт, газрын ховор элементүүдийн судлагдсан ордуудыг ашиглахад цахилгааны хангамжийг шийдэх боломж бүрдэж байгаа юм.
         Дорноговь, Өмнөговь аймгуудын өмнөд хэсгийн сумдын ажилгүйдлийн түвшинг бууруулах, говь нутагт хүн ам төвлөрөн суурьших бололцоог бүрдүүлэх, ингэснээр хүн малын тоо олшрон шинэ билчээр газар нээгдэх, хөрсийг хамгаалах, Цагаан цавын гүний усны бассейныг ашиглан олон жилийн өмнө тарьж ургуулж байсан тарвас, жимс, төмс хүнсний тариалан ургуулах ажлыг сэргээн орон нутгийн болон арми, хилийн цэргийн анги нэгтгэлийн хүнсний хэрэгцээг хангах, малын гаралтай түүхий эд болосвруулах жижиг дунд үйлдвэрүүд хөгжих, улсын хилийн доторхи асар уудам нутаг эзэнгүйдэх байдлаас арилгах зэрэг нийгэм, эдийн засаг, хүн амын суурьшил бодлогын олон асуудлууд шийдвэрлэгдэх бололцоо бүрэлдэнэ

Файлын түүх

Огноо/цаг дээр дарж тухайн үеийнх нь файлын байдлыг харна уу.

Огноо/ЦагЖижиг зурагХэмжээХэрэглэгчТайлбар
одоогийн21:09, 21 Долоодугаар сар 200721:09, 21 Долоодугаар сар 2007-н байдлаарх хувилбарын жижиг хувилбар1,280 × 800 (195 КБ)Tsogo3 (хэлэлцүүлэг | оруулсан хувь нэмэр)Текстыг өөрчилж буй байдал