Jump to content

Федерико Гарсиа Лорка

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Федерико Гарсиа Лорка (испани. Federico García Lorca [feðeˈɾiko ɣarˈθi.a ˈlorka]; 1898 оны 6-р сарын 5 — 1936 оны 8-р сарын 19) — Испанийн нэрт яруу найрагч, жүжгийн зохиолч, мөн хөгжимчин бөгөөд график зураач байсан. Испанийн 20-р зууны урлагийн тод бөгөөд нөлөө бүхий зүтгэлтэн. Испанийн иргэний дайны эхэн үед алуулж нас барсан.

Федерико Гарсиа Лорка

Ф.Лорка 1898 оны 6-р сарын 5-нд Испанийн Гранада мужийн Фуэнте Вакерос хотод төржээ. Түүний эцэг Федерико Гарсиа Родригес нь Гранада орчмын үржил шимт хөндийд чинээлэг газар эзэмшигч байжээ. Гарсиа Лоркагийн эх Висента Лорка Ромеро багш байсан.

Хөдөлгөөнтэй Федерико хүү дунд сургуульдаа тийм ч сайн сурдаггүй байжээ. 1909 онд тэдний гэр бүл Гранада руу нүүжээ. 1910-аад онд Федерико орон нутгийн урлагийн нийгэмлэгт идэвхтэй оролцдог байв. 1914 онд Лорка Гранадагийн их сургуульд хууль, гүн ухаан, уран зохиолын чиглэлээр суралцаж эхэлсэн бөгөөд улс орон даяар маш их аялдаг байжээ. 1918 онд Лорка анхны яруу найргийн түүврээ хэвлүүлсэн Impresiones y paisajes (Сэтгэгдэл ба ландшафтууд) нь түүнд арилжааны амжилт авчраагүй боловч алдар нэртэй болсон юм.

1919 онд Гарсиа Лорка Мадрид хотод ирж суурьшжээ. Нийслэлийн их сургуульд тэрээр Сальвадор Дали, Луис Буньуэл, "Эслава" театрын захирал Грегорио Мартинес Сьерра нартай танилцсан байна. Мартинез Сьеррагийн хүсэлтээр Лорка анхны "El maleficio de la mariposa" (Эрвээхэйний илбэ) жүжгээ бичиж 1919-1920 онд тайзнаа тавьсан байна. Тэрээр 1928 он хүртэл Мадридын их сургуульд суралцсан.

Дараагийн жилүүдэд Гарсиа Лорка авангард уран бүтээлчдийн дунд нэр хүндтэй болж Romancero gitano («Цыганы романсууд», 1928) зэрэг шинэ яруу найргийн түүврээ хэвлүүлсэн ажээ.

Жилийн дараа Гарсиа Лорка Нью-Йорк руу явсан бөгөөд удалгүй "Poeta en Nueva York" шүлгийн ном (Нью-Йорк дахь яруу найрагч, 1931), "El publico" (The Public, 1931, 1936), Así que pasen cinco años (Таван жил өнгөрөх үед, 1933) зэрэг шинэ бүтээлүүд гарч ирэв.

  • Libro de poemas (шүлгийн ном, 1921)
  • Poema del cante jondo (канте хондо шүлгүүд, 1921)
  • Primeras canciones (анхны дуунууд, 1921—1922)
  • Canciones (Дуунууд 1921—1924)
  • Oda a Salvador Dalí (Сальвадор Далид зориулсан магтуу, 1926)
  • Romancero gitano (Цыганы романсууд. 1928)
  • Poeta en Nueva York (Яруу найрагч Нью-Йорк хотод, 1929—1930, изд. 1940)
  • Llanto por Ignacio Sánchez Mejías (Игнасио Санчес Мехиас, 1935)
  • Seis poemas gallegos (Галли хэлээрх 6 шүлэг. 1935)
  • Diván del Tamarit (Диван Тамарита, 1936)
  • Sonetos del amor oscuro (Хар хайрын Сонет, 1936)
  • Mariana Pineda (Мариана Пинеда, 1927)
  • La zapatera prodigiosa (Гайхалтай гуталчин бүсгүй, 1930)
  • Retablillo de Don Cristóbal (Дон Кристобалийн лангуу)
  • El público (Олон нийт, 1930)
  • Así que pasen cinco años (5 жил өнгөрөх үед, 1930)
  • Amor de don Perlimplín con Belisa en su jardín (дон Перлимплины хайр, 1933)
  • Bodas de sangre (Цуст хурим, 1933)
  • Yerma (Йерма, 1934)
  • Doña Rosita la soltera o el lenguaje de las flores (Донна Росита, охин буюу Цэцгийн хэл), 1935)
  • La casa de Bernarda Alba (Бернард Альбагийн гэр, 1936)