Феминист хөдөлгөөн
Харагдац
Феминист хөдөлгөөн (эмэгтэйчүүдийн хөдөлгөөн гэж ч бас нэрлэдэг) нь нийгэмд эмэгтэйчүүдийн тэгш эрхийг шаардаж, улс төр, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг зорьсон цуврал хөдөлгөөнүүдийг хэлдэг. Феминистүүдийн анхаарал төвлөрсөн асуудлууд нь нөхөн үржихүйн эрх, жирэмсний тэтгэмж, гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн сонгох эрх болон улс төрийн эрх зэрэг багтдаг.
Энэ хөдөлгөөн 1800-аад оноос эхлэлтэй бөгөөд улс орон бүрт өөр өөр тэргүүлэх чиглэлтэй байж ирсэн. Жишээлбэл, нэг улсад эмэгтэйчүүдийн бэлгэ эрхтэн таслах үйлдлийг эсэргүүцэж байхад, нөгөө улсад "шилэн тааз"-ыг нураахыг зорьдог байжээ.
Барууны ертөнцөд феминизм нь 20-р зуунаас эхлэн дөрвөн үндсэн “давлагаа”-гаар тодорхойлогддог.
- Эхний давлагаа нь дундаж, дээд ангийн цагаан арьст эмэгтэйчүүдийн сонгууль өгөх, боловсрол эзэмших, өмчийн эрх зэрэгт төвлөрсөн байв.
- Хоёрдугаар давлагаа нь ажлын байр, удирдах албан тушаал, нөхөн үржихүйн эрх зэрэг илүү өргөн хүрээг хамарч, хөгжиж буй орнуудын эмэгтэйчүүд, өнгөт арьст эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзэж эхэлжээ.
- Гуравдугаар давлагаа нь бизнес, улс төр, гэр бүлийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан тэдний дуу хоолойг хүргэх зорилготой байв.
- Дөрөвдүгээр давлагаа нь олон нийгмийн бүлэг, ялангуяа гадуурхагдсан нийгмийн давхаргын эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хамарсан бөгөөд улс төрийн идэвх, үр хөндөлтийн эрх гэх мэт асуудлуудад анхаарлаа хандуулсан.