Jump to content

Фергана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фергана (узбек. Farg‘ona / Фарғона; 1877–1907 онуудад Шинэ Маргела́н, 1907–1924 — Ско́белев гэдэг нэртэй байсан) — Узбекистаны Фергана мужийн засаг захиргааны төв хот.

1877 онд Шинэ Маргелан нэртэй Х зуунаас Маргелан хотоос холгүй байгуулагдсан хот. Эртний перс «марг» — «зүлэг, талбай» гэх утгатай үгнээс гаралтай. 1907 онд Туркестаныг шинээр нээгч оросын генерал Михаил Скобелевын нэрээр Скобелев хот болсон бөгөөд 1924 онд Ферганы хөндийд орших тул тус хөндийн нэрээр Фергана нэр авчээ.

Фергана хот нь Узбекистаны зүүн хэсэгт, Ферганы хөндийн өмнөд хэсэгт, далайн түвшнээс дээш 580 метрийн өндөрт оршдог байна.

Ахмад Аль-Фаргони-гийн хөшөө

Тус хот нь нийслэл Ташкент хотоос зүүн зүгт 420 км, Андижан хотоос баруун өмнө зүгт 75 км зайд оршдог. Фергана хотын нутаг дэвсгэр нь 95.6 км².

2014 оны 1-р сарын 1-ний байдлаар тус хотын хүн ам 340,600 байсан нь Ферганы хөндий дахь 3 дахь том хот болжээ.

Байгуулагдсанаасаа хойш энэ нь орос хот байсан. 1911 онд 11,892 хүн амтай байв. Үүний 7534 (63%) нь Орос, 2590 (22%) нь сартууд юм. 1926 оны хүн амын тооллогоор тус хотын 14,275 оршин суугчийн 7,942 нь Орос (55%), 667 нь Украин (4,6%), 514 нь еврей (3,6%) байсан бол 3,011 Узбек (21,0%) байжээ.

2013 оны байдлаар Фергана нь бараг нэг үндэстэн хот болсон байв: хотын 350,600 оршин суугчийн 316,268 нь Узбек (90.0%) юм.

  • Ферганы Улсын их сургууль,
  • Ферганы Политехникийн дээд сургууль,
  • Ташкентийн Мэдээллийн технологийн их сургуулийн Фергана дахь салбар,
  • Ташкентийн Анагаах Ухааны Академийн Фергана дахь салбар.