Ферганы хөндий

Ферганы хөндий

Ферганы хөндий (узбек. Фарғона водийси/Farg‘ona vodiysi, киргиз. Фергана өрөөнү, тажик. Водии Фарғона) нь Төв Азийн Тэнгэр уулсын дунд 22 мянган км² газар нутагт орших хөндий. Газрын зураг дээр харахад 300 км урт, 170 км өргөн "эллипс" хэлбэртэй мал аж ахуй, газар тариалан эрхэлхэд тохиромжтой хөндий юм.

Ферганы хөндийн төв хэсгийг Узбекистаны хүн ам шигүү суурьшсан бүс нутаг (Фергана, Наманган, Андижан), захын хэсгийг Киргизийн Жалал-Абад, Ош, Баткен мужууд мөн Тажикистаны Согд муж эзэлдэг байна. XVIII—XIX зуунд энэ хөндий Кокандын хаант улсын төв байсан бөгөөд сүүлд Оросын эзэн хаант улсын мэдэлд орж 1920 -оод онд дээрх ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Дундад Азийн Бүгд найрамдах улсуудын хооронд хуваасан түүхтэй.

Ферганы хөндийд Узбекийн Андижан, Фергана, Маргилан, Коканд, Шахимардан, Кува, Киргизийн Ош, Узген зэрэг хотууд оршдог байна.

Ферганы хөндийн зүүн хэсэг нь далайн түвшингээс 300—400 м, баруун хэсэг нь 900—1000 м өндөрт байдаг ажээ. Энэ хөндийгөөр хамгийн том Сырдарья гол бөгөөд Нарын, Карадарья, Исфара, Сох зэрэг голууд урсан өнгөрдөг байна.