Ферран Торрес

Ферран Торрес Гарсиа (Испани: Ferran Torres García; 2000 оны 2-р сарын 29-нд Испанийн өөртөө засаг Валенсиа нийгэмлэгийн Фойос хотод төрсөн) — Испанийн хөлбөмбөгчин, «Барселона» клубийн болон Испанийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчин.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ферран Торресын эх нь М. Долорес Гарсия Альковер (M. Dolores García Alcover), эцэг нь том Ферран Торрес юм. Түүний эгч Аранча Торрес (Arantxa Torres) бол Ферраны хөлбөмбөгийн талбайгаас гаднах хамгийн ойр дотнын итгэмжлэгдсэн хүн юм.
Тэрээр "Валенсиа" хөлбөмбөгийн академийг төгсөөд тус клубийн залуучуудын багт дэвшсэн. Улмаар 2016 оны 10-р сарын 15-нд "Майорка Б" багтай хийсэн тоглолтод Месталлагийн хоёрдугаар багт анхны тоглолтоо хийсэн. Түүний өндөр 182 см.
2020 оны 8-р сарын 4-нд Манчестер Сити Торрестой 2025 он хүртэл 5 жилийн гэрээ байгуулснаа баталгаажуулсан. Шилжүүлгийн төлбөр нь 23 сая евро (20.8 сая фунт стерлинг) болон урамшуулал байв.
2021 оны 12-р сарын 28-нд Испанийн Барселона клуб Торрестэй 2027 оны 6-р сарын 30 хүртэл хүчинтэй, нэг тэрбум еврогийн худалдан авах заалттай гэрээ байгуулснаа зарлав.
Тэрээр Испанийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2024 оны Европын аварга болсон.
Ферран Торрес 2026 оны 7-р сарын 19-нд 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтод цорын ганц гоолыг Торрес оруулснаар Испани улс Аргентины багийг ялж дэлхийн аварга болсон байна.