Фидес-Унгарын иргэний холбоо
Харагдац

Фидес — Унгарын иргэний холбоо (унгар. Fidesz – Magyar Polgári Szövetség; байгуулагдахдаа Залуу ардчилагчдын холбоо) — Унгарын консерватив улс төрийн нам, тус улсын хамгийн том намын нэг. 2010 оноос Унгарын эрх баригч нам бөгөөд Унгарын Улсын хуралд үнэмлэхгүй олонхийн суудалтай юм.
1988 оны 3-р сарын 30-нд коммунизмын эсрэг үзэлтэй 37 оюутнууд "Залуу Ардчилсан Намын Холбоо" (унгар. Fiatal Demokraták Szövetsége) буюу товчоор Fidesz-ийг байгуулжээ.
1990 онд Зөвлөлт Холбоот Улсаас хойш Унгарын анхны чөлөөт парламентын сонгуульд Холбоо 8.95%-ийн санал авч, парламентын 22 гишүүнээс бүрдсэн өөрийн фракцийг байгуулжээ. 1992 онд тус нам Либерал Интернационалд элссэн.