Филиппин
Бүгд Найрамдах Филиппин Улс Republika ng Pilipinas
| |
---|---|
Уриа: "Бурхан, Ард Түмэн, Байгаль, Улсынхаа төлөө" (Maka-Diyos, Maka-Tao, Makakalikasan, at Makabansa)[1] | |
Төрийн дуулал: "Шилмэл нутаг" (Lupang Hinirang) | |
Нийслэл | Манила |
Томоохон | Кесон |
Албан ёсны хэл | Филиппин (уг нь Тагалог) Англи |
Зөвшөөрөгдсөн орон нутгийн хэл | Аклан, Бикол, Варай, Иватан, Ибанаг, Илокано, Капамганган, Кинарайа, Магинданао, Маранао, Пангасинан, Самбал, Себуана, Суригаонон, Тагалог, Таусуг, Хилигайнон, Чабакано, Якан |
Угсаатны бүлгүүд (2015) | 33.7% Висаяа 24.4% Тагалог 8.4% Илокано 6.8% Бикол 26.2% бусад |
Төр засаг | Нэгдмэл, үндсэн хуульт, ерөнхийлөгчийн бүгд найрамдах |
• Ерөнхийлөгч | Родриго Дутерте |
• Дэд Ерөнхийлөгч | Лени Робредо |
Хууль тогтоох байгууллага | Их Хурал (Конгресс) |
Чуулган (Сенат) | |
Төлөөлөгчдийн танхим | |
Тусгаар Тогтнол | |
• Испанийн Зүүн Энэтхэгийн үүсэл | 1565 оны 4 сарын 27 |
• Тусгаар тогтнолоо тунхагласан, Испаниас АНУ-д дамжуулагдсан | 1898 оны 6 сарын 12 |
• АНУ-аас тусгаар тогтносон. | 1946 оны 7 сарын 4 |
Газар нутаг | |
• Нийт | 299,764 км2 (72) |
• Усны эзлэх талбай (%) | 0.61% |
Хүн ам | |
• 2020 тооцоо | 106,651,394 (12) |
• Тооллого | 100,981,437 |
• Нягтаршил | 336/км2 |
ДНБ (ХАЧТ) | 2020 тооцоо |
• Нийт | $933.913 тэрбум (27) |
• Нэг хүнд ноогдох | $8,573 (115) |
ДНБ (нэрлэсэн) | 2020 тооцоо |
• Нийт | $367.362 тэрбум (31) |
• Нэг хүнд ноогдох | $3,484 (119) |
ОТББИ (2015) | 44.4 дундаж · 44 |
ХХИ (2019) | ▲ 0.718 Error: Invalid HDI value · 107 |
Мөнгөний нэгж | Филиппин песо (![]() |
Цагийн бүс | +8 |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | 63 |
Домэйн нэр | .ph |
Филиппин (Филиппинээр Pilipinas), албан ёсоор Бүгд Найрамдах Филиппин Улс нь баруун Номхон далай дахь Филиппиний олтригт орших зүүн өмнөд Азийн орон юм. Нийслэл нь Манила хот, хамгийн том нь Бөөн Манилагийн Кесон хот болно. Филиппиний олтриг нь Номхон Далайн баруун хэсэгт байх 7,641[2] арлаас бүрдэх бөгөөд усаар Индонез, Малайз, Палау, Тайвань, Вьетнамтай хиллэнэ. Филиппиний хүн ам 2018 оны байдлаар 106 сая орчим.[3][4] Эдийн засгийн хэмжээгээр дэлхийд 46-д ордог. Тухайлбал дотоодын нийт бүтээгдхүүн нь 2008 онд 154.073 тэрбум ам. доллар хүрч байсан.[4] Дэлхий даяар 11 сая гаруй филиппинчүүд тархан суурьшсан нь Филиппиний нийт хүн амын 11% нь болно.
1521 оны гуравдугаар сарын 16-нд Фердинанд Магелланыг ирэхээс өмнө [5], Филиппинд Хятад, Энэтхэг, Япон, Малайн олтриг зэрэг Азийн бусад орны оршин суугчидтай худалдаа наймаа хийдэг байсан австронез угсааны ард түмэн нутагладаг байжээ. Филиппин XVI зуунд Испанийн колони болсон бөгөөд XX зууны эхээр АНУ-ын эрхшээлд оржээ. 1896 онд Катипунанаар удирдуулсан Филиппиний хувьсгалаар Испаниас тусгаар тогтносон. Испани-Америкийн дайны явцад АНУ-ын цэрэг Филиппинийг эзлэн авснаар Филиппин-Америкийн дайн дэгдсэн ажээ. 1935 онд Хамтын Нөхөрлөл маягийн засгийн газар байгуулагдсанаар өөртөө засах эрхтэй болсон ба Филиппиний анхны сонгууль явагджээ. Дэлхийн хоёрдугаар дайн Номхон Далайд дууссаны дараа тус улс 1946 оны долдугаар сарын 4-нд АНУ-аас тусгаар тогтножээ. Фердинанд Маркос 1972 онд дайны байдал зарласны улмаас Филиппинд бослого тэмцэл өрнөж, Ардын Шинэ Арми, Моро Үндэсний Чөлөөлөх Фронт зэрэг босогчдын бүлэглэл үүссэн. Ниной Акино алуурчны гарт амь үрэгдсэнээс хойш удалгүй түүний бэлэвсэн эхнэр Корасон Акино, тухайн үед тус улсын оюуны санааны удирдагч байсан Хайме Кардинал Син нар 1986 онд Ардын эрхийн хувьсгал хийж, тус улсыг эргээд ардчилсан засаглалтай болгосон юм. Ардчилал сэргэн тогтсоноос хойш улс төрийн эргэлт, авлигын дуулиан шуугиант хэргүүд гарч, төрийн эрх тайван замаар шилжсээр ирсэн билээ.[6]
Орчин үеийн Филиппин Өрнөдийн ертөнцийн олон шинжийг агуулсан байдаг нь Испани, Латин Америк, Америкийн Нэгдсэн Улсын соёлоос голдуу залгамжлагдсан байдаг. Тус улсын зонхилох шашин нь Католик шашин бөгөөд Испаничууд ирэхээс өмнө байсан уламжлалт шашны зан үйл хадгалагдан үлдсэн байдаг. Түүнчлэн Исламын шашныг шүтэгчид байдаг.[7] 1973 он хүртэл испани хэл Филиппиний албан ёсны хэл байсан. Түүнээс хойш филиппин, англи хэмээх хоёр албан ёсны хэлтэй болсон.[6]
Нэрийн гарал үүсэл[засварлах | кодоор засварлах]
Тус улсын нэр нь XVI зууны сүүл үеийн Испанийн ван II Филипийн нэрнээс үүдэлтэй юм.[8] Испанийн аялагч Руй Липес де Вияалобос анх Las Islas Filipinas хэмээх нэрийг тухайн үед угсаа залгамжлах хунтайж байсан Филипийг хүндэтгэн Лейт арал болон Самар аралд өгсөн ажээ. Бусад арал нь өөр өөрийн нэртэй байсан боловч энэ нэр нь яваандаа тус олтригийг тэр чигт нь нэрлэх нэр болсон.[8]
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ Republic Act No. 8491. Republic of the Philippines. the original on 2007-12-05-с архивлагдсан. 2008-09-30-д хандсан. Link was revisited on November 19, 2010
- ↑ More islands, more fun in PH (Англи хэл) (2 сарын 20 2016).
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedpopulation
- ↑ 4.0 4.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedIMF2006
- ↑ "Name Change for the Philippines". AsianWeek. Retrieved on 2008-08-30.
- ↑ 6.0 6.1 Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedCIAfactbook
- ↑ Steinberg, David Joel (2007), "Philippines", Encarta, <http://encarta.msn.com/text_761558570___0/Philippines.html>
- ↑ 8.0 8.1 Gregorio F. Zaide, Sonia M. Zaide (2004), Philippine History and Government, Sixth Edition, All-Nations Publishing Company
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]
Албан ёсны
- Official website of the Philippine Government - Gateway to governmental sites
Газрын зураг
Бусад
- WOW Philippines Tourism Ad
- Washington Post's: How the Philippines Sees America
- BBC Country Profile on the Philippines
- CIA World Factbook: Philippines
- U.S. Country Studies: Philippines
- Philippines Daily Photos
- Origins of the Filipinos and Their Languages by Wilhelm G. Solheim II (PDF)
- History of the Philippine Islands in many volumes, from Project Gutenberg (and indexed under Emma Helen Blair, the general editor)
- WikiAnswers: Q&A about the Philippines