Филип Варуйнгэ

Филип Варуйнгэ
Бокс
Төлөөлдөг улс: КениКени Кени
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Филип Варуйнгэ
Төрсөн огноо 1945 оны 2 сарын 3 (1945-02-03) (79 настай)
Төрсөн газар Найроби
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Мехико 1968 -57 кг
Мөнгө Мюнхен 1972 -57 кг
Бүх Африкийн наадам
Алт Браззавиль 1965 -57 кг

Филип Варуйнгэ (Англи: Philip Waruinge, 1945 оны 2 сарын 3 - ) нь Кенийн мэргэжлийн боксчин юм. Найробид төрсөн. Сонирхогчдын боксоор хичээллэж байхдаа 2 олимпоос медаль хүртсэн бөгөөд Японд мэргэжлийн боксын тулаануудад оролцож явжээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1964 онд Токиогийн олимпод анх оролцсон ч медальд хүрч чадаагүй. 1968 оны Мехикогийн олимпоос хүрэл медаль хүртсэн хэдий ч шилдэг боксчны шагнал болох Вал Баркер Трофиг түүнд олгожээ. Тэрээр 4 жилийн дараа 1972 оны Мюнхений олимпоос мөнгөн медаль зүүсэн байна.

Филип 1973 онд Японд ирж, Варуйнгэ Накаяма хэмээх нэрээр Оосака хотын Канбаяаши Жимд харьяалагдан мэргэжлийн бокст хөл тавив.

A зэрэглэлийн лиценз авсныхаа дараа 1973 оны 7 сарын 27-нд анхныхаа тулааныг Японы аварга асан Шинпл Кимиотой хийж, 8 үе тулалдсаны эцэст шүүгчийн саналаар ялалт байгуулсан байна. Түүний дараа Жо Малонзод 6-р үед нокаутаар, Үшивакамарү Харадад шүүгчдийн саналаар ялагдах зэргээр төдийлөн амжилт үзүүлж чадахгүй л байв.

Гэвч 1975 оны 4 сарын 7-нд Японы супер холион бантан жингийн аварга Это Киёказүг буулган авч, мэргэжлийн боксын анхны хэргэмээ хүртсэн. Мөн оны 6 сарын 27-нд Японы холион бантан жингийн аварга Нүмада Хисамигийн дэлхийн аварга цолын төлөөх бэлтгэл тоглолтод оролцож, түүнийг 10 үеийн турш давамгайлж ялсан.

1976 оны 4 сарын 3-нд Панамд дэлхийн аварга цолын төлөө анх удаа өрсөлдөв. Дэлхийн Боксын Зөвлөлийн супер холион бантан жингийн аваргын төлөө Ригоберто Риаскотой тоглосон боловч 8-р үе дуусахын өмнөхөн тулалдахаас татгалзсанаар техникийн нокаутаар ялагдаж, дэлхийн аварга цолд хүрч чадаагүй ажээ. Мөн оны 11 сарын 13-нд Мексикт ДБЗ-ийн холион бантан жингийн аварга цолын төлөө Карлос Саратетай тоглож, 4-р үед нокаутаар ялагдсан.

Гэхдээ тэрээр Японы аварга цолоо 4 удаа хамгаалж чадсан бөгөөд 1977 оны 1 сарын 30-нд Касахара Масарүд 2-р үед нокаутаар ялагдсан аварга цолоо алджээ. 7-р сарын 16-нд даагаа нэхсэн боловч чадалгүй, 9-р үед нокаутаар ялагдсан байна.

Тэрээр 1978 онд нүдний торлог бүрхэвчээ гэмтээсний улмаас зодог тайлжээ. Зодог тайлсныхаа дараа Токиод компанийн ажилтан, уушийн газрын эзнээр ажиллаж байсан.

Филипийн хүү Том Варуйнгэ нь мөн мэргэжлийн бокст хүч сорьж байв.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • Сонирхогчдын бокс: 188 тулалдсанаас 168 ялж, 20 ялагдсан
  • Мэргэжлийн бокс: 25 тулалдсанаас 14 ялж (үүнээс 6 нь нокаутаар), 10 ялагдаж, 1 тэнцсэн

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]