Jump to content

Финландын Ерөнхийлөгч

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Финландын Ерөнхийлөгч (фин Suomen tasavallan presidentti) 1919 онд байгуулагдсан албан тушаал бөгөөд Финландын төрийн тэргүүн юм.

2024 оны 3-р сарын 1-нээс хойш энэ албан тушаалыг 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Александер Стубб хашиж байна.

Сонгогдох хууль дүрэм

[засварлах | кодоор засварлах]

Сонгуулийн хуулийг 2000 оны 3-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон Финландын Үндсэн хуулиар тодорхойлсон байдаг.

Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгчийг ард түмний шууд санал хураалтаар сонгодог. Ердийн нөхцөлд ерөнхийлөгчийн сонгууль 6 жил тутамд болдог. Хэрэв одоогийн ерөнхийлөгч үүргээ гүйцэтгэж чадахгүй нөхцөл үүссэн бол аль болох хурдан шинэ ерөнхийлөгчийг сонгодог хуультай.

Зөвхөн Финландад төрсөн хүн ерөнхийлөгч болж болдог бөгөөд нэг хүн хоёр удаа дараалж ерөнхийлөгчийн албан тушаал хашиж болдог байна.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг өмнөх сонгуульд парламентад дор хаяж нэг суудал авсан улс төрийн нам, эсвэл дор хаяж 20,000 сонгогчдын бүлэг нэр дэвшүүлж болно.

Хэрэв зөвхөн нэг нэр дэвшигчийг нэр дэвшүүлбэл тухайн нэр дэвшигч санал хураалтгүйгээр ерөнхийлөгч болдог юм. Үгүй бол сонгуулийн жилийн 1-р сарын гурав дахь ням гарагт эхний шатны санал хураалт болно. Хэрэв нэг нэр дэвшигч саналын талаас 50-аас дээш хувийг авбал тухайн нэр дэвшигч ерөнхийлөгч болно. Үгүй бол гурван долоо хоногийн дараа эхний шатанд хамгийн олон санал авсан хоёр нэр дэвшигчийн хооронд хоёр дахь шатны санал хураалт болдог байна. Хоёр дахь шатанд хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялдаг юм.

Шинэ ерөнхийлөгч сонгуулийн дараах сарын эхний өдөр (2-р сарын 1 эсвэл 3-р сарын 1) албан тушаалдаа орж, 12:00 цагт парламентад ёслолын үг хэлнэ. Үүний дараа (12:20 цагийн орчимд) шинэ ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлж, одоогийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болдог юм.

Финландын ерөнхийлөгч нарын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Ерөнхийлөгчийн нэр Бүрэн эрхийн хугацаа Нийт хугацаа Нам
1 Каарло Юхо Стольберг

(1865—1952)

1919 — 1925 2048 хоног Үндэсний дэвшилтэд нам
2 Лаури Кристиан Реландер

(1883—1942)

1925 — 1931 2191 хоног Тариачдын холбоо
3 Пер Эвинд Свинхувуд

(1861—1944)

1931 — 1937 2191 хоног Үндэсний эвсэл
4 Кюёсти Каллио

(1873—1940)

1937 — 1940 1390 хоног Тариачдын холбоо
5 Ристо Рүти

(1889—1956)

1940 — 1944 1321 хоног Үндэсний дэвшилтэд нам
6 Карл Густаф Маннерхайм

(1867—1951)

1944 — 1946 578 хоног Нам бус
7 Юхо Кусти Паасикиви

(1870—1956)

1946 — 1956 3633 хоног Үндэсний эвсэл
8 Урхо Калева Кекконен

(1900—1986)

1956 — 1982 9464 хоног Финландын төв
9 Мауно Хенрик Койвисто

(1923—2017)

1982 — 1994 4417 хоног Социал-демократ нам
10 Мартти Ахтисаари

(1937—2023)

1994 — 2000 2192 хоног Социал-демократ нам
11 Тарья Халонен

(1943-)

2000 — 2012 4383 хоног Социал-демократ нам
12 Саули Ниинистё

(1948- )

2012 — 2024 4383 хоног Үндэсний эвсэл
13 Александер Стубб

(1968- )

2024 оны 3-р сарын 1-нээс - Үндэсний эвсэл