Jump to content

Фин үндэстэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фин үндэстнүүдийн тархан амьдарч буй улсын газрын зураг

Фин үндэстэн (фин. suomalaiset [ˈsuo̯mɑlɑi̯set]) — фин-угр (балт орчмын финчүүд) гаралтай ард түмэн. Финланд улсын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг үндэстэн. Тэд фин хэлээр хэлэлцэж латин үсэг дээр суурилсан цагаан толгойтой.

Өнөө үед финчүүд нийт — 6,5 сая орчим байдаг байна. Тэдний ихэнхи нь Финландын Евангел-лютеран шашинд хамаардаг байна.

Финляндын хүн амын дийлэнх хэсгийг Финчүүд эзэлдэг (4.6–4.9 сая хүн буюу 90%-иас дээш).

Тэд мөн АНУ-д фин гаралтай 623,600 гаруй хүн (2002), Шведэд 446,000-470,000 хүн, Канадад Фин гаралтай 130,000 гаруй хүн (2006), Орост 7,800 хүн (2021), Австралид Фин гаралтай 21,000 хүн (2006), Их Британид 11,000 гаруй хүн (2001), Эстонид 10,600 хүн (2010), Норвегид 10,000-15,000 хүн амьдардаг байна.

Финчүүд гарал үүсэл нь орчин үеийн Финландын нутаг дэвсгэрт 8-р зуунд ихэнх хэсэг нь ирж суурьшсан эртний Балт орчмын Фин овог аймгуудаас эхтэй гэж үздэг.

Орчин үеийн Финчүүдийн дийлэнх нь 4000-2000 жилийн өмнө Уралын нурууны овгуудын нүүдлийн үр дүнд бий болсон цөөн тооны хүн амаас гаралтай гэж үздэг.