Jump to content

Флорида

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Флорида Муж Улс
State of Florida
Флорида муж улсын далбаа Флорида муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Sunshine State (Эрдэнийн чулуун муж улс)
Уриа: Бид Тэнгэрбурханд итгэдэг
Флорида муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Флорида муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Нийслэл Таллахаси
Хамгийн том хот Жэксонвилл
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Маяамигийн өргөн хотын бүс
Нутаг дэвсгэр  АНУ-д 22-д орно
 - Нийт 170,304 км²
 - Өргөн 361 км
 - Урт 447 км
 - Усны эзлэх % 17.9
 - Өргөрөг 24° N - 27° N
 - Уртраг 80°02′ W - 87°38′ W
Хүн ам  АНУ-д 8-д орно
 - Нийт 18,537,969 (2009 оны тооцоо)[1]
 - Нягтшил 130.67/км²
АНУ-д 8-д орно
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Бора оргил[2]
345 м
 - Дундаж 98 м
 - Хамгийн нам цэг Снэйк гол[2]
0 м
АНУ-д нэгдсэн  1845 оны гуравдугаар сарын 3 (27)
Амбан захирагч Рон Десантис (БНН)
Дэд захирагч Жэфф Котткамп (БНН)
АНУ-ын сенатчид Жорж Лэмю (БНН)
Марко Рубио (БНН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Номхон Далай: UTC-5/-4-7
Товчлолууд FL US-FL
Вэбсайт www.myflorida.com

Флорида (Англи: Florida) нь Хойд Америк тивийн зүүн өмнөд хэсэгт орших, Америкийн Нэгдсэн Улсын муж улс юм. Нийслэл нь Таллахаси, хамгийн том хот нь Жэксонвилл. Флорида муж нь баруун талаараа Мексикийн булан, зүүн талаараа Атлантын далай, өмнөд талаараа Флоридагийн хоолойгоор хүрээлэгдэх Флорида хойгт оршдог. Хойд талаараа Алабама болон Жоржиа мужуудтай хиллэдэг.

АНУ-ын 2023 оны хүн амын тооллогоор 22 244 823 хүн амтай байсан бөгөөд АНУ-ын Калифорни, Техас мужуудын араас хүн амын тоогоороо 3-т ордог байна.

Европчууд Америкт ирэхээс өмнө хойгт Тимукуа (18-р зуунд мөхсөн), Калуса болон Семинол зэрэг омгийн Индианчууд амьдардаг байв. 1513 онд энд газардсан Испанийн конкистадор Хуан Понсе де Леон газар нутгийг Испанийн эзэн улсын эзэмшил гэж зарлаж, хойгийг "la tierra florida" ("цэцэглэж буй газар") гэж нэрлэжээ. Флорида хойгийн анхны хот нь 1564 онд байгуулагдсан Сан Агустин (одоогийн (англи. St. Augustine, испани. San Agustín буюу Гэгээн Августин) юм. 1763 оны Парисын гэрээний дагуу Их Британи Испаниас Флорида мужийг Хаванагаар сольж авсан боловч Америкийн тусгаар тогтнолын дайны дараа (1775-1783) хойгийг Испанид шилжүүлжээ.

1821 оны 7-р сарын 10-нд Адамс-Онисын гэрээ хүчин төгөлдөр болсны дагуу Испани Техас руу нэхэмжлэл гаргахаас татгалзсаны хариуд Флорида мужийг АНУ-д шилжүүлэв. Улмаар 1845 онд Флорида АНУ-ын 27 дахь муж болсон түүхтэй.

Лавлах материал

[засварлах | кодоор засварлах]
  1. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  2. 2.0 2.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. 29 April 2005. Эх хувилбараас архивласан: 1 Зургадугаар сар 2008. Татаж авсан: 23 Гуравдугаар сар 2010. {{cite web}}: Check date values in: |archive-date= (help); Unknown parameter |accessmonthday= ignored (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)