Jump to content

Фожжиагийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фожжагийн их сургууль нь Итали улсын Фожа хотод байрладаг бөгөөд 1991 онд байгуулагдаж, 1999 онд бүрэн эрхтэйгээр хүлээн зөвшөөрөгджээ. Хэдий тус сургуулийг эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхөд багагүй хугацаа зарцуулагдсан ч түүний хажуугаар 5 салбараа 6 болгож чаджээ. Үүнд эдийн засгийн салбар, хуулийн салбар, клиник ба туршилтын анагаах ухааны салбар, анагаах болон мэс заслын шинжлэх ухааны салбар, хөдөө аж ахуй, хүнс болон байгаль орчны салбар, мөн хүмүүнлэгийн ухааны салбар багтдаг. Сүүлчийнх нь уран зохиол, соёлын өв болон боловсролын ухааны чиглэлээр дагнадаг. Фожжагийн их сургуулийг Италийн ажил олгогчдын холбооны эзэмшилд байдаг “Il Sole 24 Ore” сонинд Өмнөд Италийн хамгийн сайн их сургууль хэмээн нэрлэсэн байдаг. Тус сургууль нь 20 гадаад их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд олон улсын оюутнуудыг хүлээн авч, Socrates/Erasmus, Leonardo, TEMPUS зэрэг олон улсын солилцооны хөтөлбөрт оролцдог. Хичээлийн жилийн эхний улирал есдүгээр сарын гурав дахь долоо хоногоос арванхоёрдугаар сарын хоёр дахь долоо хоног хүртэл үргэлжилдэг. Хоёрдугаар улирал нь гуравдугаар сарын эхний долоо хоногоос тавдугаар сарын сүүл хүртэл явагддаг. Хичээлүүд ихэвчлэн даваа гарагаас баасан гараг хүртэл ордог. Наймдугаар сард болон улсын баярын өдрүүдэд хичээл орохгүй. Хичээлүүд улирлын тогтолцоотой бөгөөд хоёр улирлын дунд Зул сар болон Улаан өндөгний баярын үеэр амралт олгодог.[1]

  1. "University of Foggia". Unicore (америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-06-18.