Jump to content

Фокке-Вульф FW-190

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
FW-190
Фокке-Вульф FW-190
Төрөл: сөнөөгч бөмбөгдөгч
Хийцийн улс:
Үйлдвэрлэгч: Курт Танк
Анхны нислэг: 1941 оны 8 сарын 14
Ашиглалтад авсан: 1941 он
Үйлдвэрлэсэн хугацаа: 1941–1945 он
Үйлдвэрлэсэн тоо: 20000

ФВ-190 буюу Фокке-Вульф FW-190 нь Германы нисэх онгоцны зохион бүтээгч Курт Танкийн бүтээсэн сөнөөгч-бөмбөгдөгч юм. Дэлхийн хоёрдугаар дайнд Нацистын германы агаарын цэргийн хүчний ашиглаж байсан үндсэн 2 сөнөөгч онгоцны нэг юм.

1937 онд Германы нисэх хүчин орчин цагийн сөнөөгч онгоцны тендерээ шалгаруулах үед Ar-80, Fw-159, He-112 загварын сөнөөгч онгоцнууд Мессершмитт БФ-109-д ялагдлаа. Энэ нь тэдэнд том сургамж болж өөрсдийн загваруудыг сайжруулахаар ажиллаж эхэлжээ. Мэдээж Фокке-Вульфийхан ч өөрсдийн ФВ-159 загвараа сайжруулахаар ажиллаж эхэлжээ. Германы нисэх хүчин ч ганц Мессершмитт БФ-109-өөр байлдалгүй өөр төрлийн сөнөөгч онгоц шаардлагатайг онгоц үйлдвэрлэгчиддээ мэдэгджээ. Курт Танк ерөнхий инженерээр ажиллаж ФВ-190 загвар дээр ажиллаж эхэлжээ. 1939 оны 6-р сарын 1-ний өдөр эхний загвар нь анхны туршин нислэгээ амжилттай хийлээ. Нислэгийн үеэр 610 км/цаг хурд үзүүлсэн бөгөөд туршин нислэгийг үйлдсэн Ганс Зандер уг онгоцыг Мессершмитт БФ-109-өөс ч илүү найдвартай онгоц болж гэж дүгнэсэн байна. Туршин нислэгийн үеэр илэрсэн хамгийн том асуудал бол моторноос гарах халуун агаар бүхээгт орж ирж 55 хэм хүртэл халсан асуудал байлаа. Бусад үзүүлэлт бол харин тун дажгүй байж. Богино зам ашиглан хөөрч бууж байгаа нь түүнийг фронтын сөнөөгч онгоц болоход тохиромжтойг харуулж байлаа. Эхний загвараа Нисэх хүчний удирдлага руу туршилт хийлгэхээр илгээгээд дахин сайжруулалт дээр ажиллаж эхэллээ. Уг онгоцонд BMW-139 загварын од хэлбэрийн мотор тавьснаасаа болж монцгор том хамартай онгоц болсон бөгөөд энэ нь тухайн үеийн сөнөөгч онгоцнуудаас зөрүүдэлсэн хэлбэртэй болгочихсон байж. Уг загварын давуу тал нь өндөр маневрлах чадвартай болгосон байна. Онгоцны хурд, жолоодлого, кабины дотоод зохион байгуулалт дээр голчлон анхаарч ажиллаж эхэлж. Мөн түүнчлэн MG-17 болон MG-131 загварын 2 пулемётоор зэвсэглэсэн 2 дахь загварыг хийлээ. Гэтэл BMW-139 моторыг дахиж үйлдвэрлэхээ больчихлоо. Тэдэнд уг моторын дараачийн загвар болох BMW-801 од хэлбэртэй 14 цилиндртэй илүү сайжруулсан мотор санал болгожээ. Хэдийгээр диаметр нь ижил боловч өмнөх загвараасаа илүү урт мөн 160кг-аар илүү хүнд мотор байсан тул онгоцныхоо загвар дээр ажиллах хэрэгтэй боллоо. 5 дах загвараа гаргаж байх үед л бүрэн өөрчлөлтийг хийж чадсан ч уг од хэлбэрийн моторийн сул тал нь арын од хэлбэртэй хэсгээс болж зэвсэглэлээ байршуулах газар олдохгүй мөн нисгэгчийг кабинийг нилээд хойш нь болгох хэрэг гарсан байна. Уг асуудал бүүр сүүлд 1942 онд шинэ BMW-801 C2 загварын мотор гарснаар шийдэгджээ. Агаарын хөргүүрээс гарсан кабин луу орж ирээд байсан халуун агаарын асуудлыг ч шийдэж чадсан байна. Дугуйг нь илүү сайжруулж эвхэгддэг хэсгийг автоматжуулж хянах самбарийг илүү боловсронгүй болгожээ.

Байлдаанд оролцсон нь

[засварлах | кодоор засварлах]

1941 онд фронтын туршилт хийхээр 2-р бүлэглэлийн 26-р эскадрилийг 190-р туршилтын эскэдрил болгож Рехлин дэх нисэх буудалд байршуулан 6 ширхэг Фокке-Вульф-190А-0 загварын онгоцоор хангалаа. Туршилтийг Ле Бурже дахь нисэх буудалд үргэлжлүүллээ. Тулааны үед гарсан жижиг сажиг асуудлуудыг цэгцэлсээр байтал тулааны туршит бүтэн 3 сар үргэлжилсэн байна. Удалгүй 2-р эскадрил ФВ-190А-1 загварын шинэ онгоцууд хүлээн авлаа. 1941 оны 8-р сарын 14-ний өдөр ФВ-190 онгоцоор 26-р эскадрилийн нисгэгч Вальтер Шнайдер Spitfire онгоц сөнөөснөөр түүний тулааны хуудас албан ёсоор бичигдэж эхэлжээ. Ингээд Европын тэнгэрт бас нэгэн тоглогч гарч ирлээ. Гол нь түүний техникийн үзүүлэлт, нислэгийн маневр% хурд, зэвсэглэл зэрэг нь Английн нисэх хүчний үндсэн сөнөөгч онгоц болох Спитфайраас давсан байж. Англичууд Германы шинэ онгоц нь шүдний өвчин болж эхэлсэн тул Франц дахь нисэх буудал руу дайрч нэг онгоц хулгайлах төлөвлөгөө боловсруулж бэлдэж байтал нэг бүтэлгүй нөхөр тодруулбал 2-р сөнөөгч эскадрилийн нисгэгч бага дэслэгч Армин Фабер гээч нөхөр навигацийн алдаанаас болж зүв зүгээр ФВ-190А-3 загварын онгоцтойгоо Уэлсийн нисэх буудал дээр газардаад бэлэглэчихэж ээ. 1941 оны 8-р сараас эхлэн 1945 он хүртэл 20000 гаран ширхэг Фокке-Вульф 190 онгоц үйлдвэрлэсэн ба дайны дараа Франц-д 65 ширхгийг үйлдвэрлэсэн бөгөөд Герман, Унгар, Турк, Румин зэрэг улсууд ашиглаж байж. Монцоок гуай нь удалгүй Оросын тэнгэр ирж бужигнуулж эхэлсэн байна. Гэтэл 1944 онд шинэ загварын Спитфайр гарч ирсэн нь ФВ-190-ээс даваад гарчихаж. Дахиад л сайжруулалт хийж шинэ загварын BMW-801F хэмээх 2400 морины хүчтэй мотор тавьж шинэчилж байтал нөгөө өрсөлдөгч Мессершмитт нь тийрэлтэт онгоц бүтээжээ. ФВ-190 өөрөө хүчтэй мотортой, өндөр хурдтай, нислэгийн характер тун сайн, зэвсэглэл хэрийн онгоцонд байхгүй маш сайн 2 пулемёт 4 их буутай, 4 алгатай сэнстэй, бөмбөг зүүх, торпед зүүх зэрэг бөмбөгдөгч онгоцны үүргийг ч давхар гүйцэтгэж чаддаг. Уг онгоцоор Германы Асс Отто Киттел, Вальтер Новотни, Эрик Рудорфер нар нисэж байжээ. Мессршмитт БФ-109 болон Фокке-Вульф 190 онгоцуудаар нисэж байсан нисгэгчид Фокке-Вульф онгоцыг илүү сайн гэж дүгнэдэг ажээ.

Техникийн үзүүлэлт:

[засварлах | кодоор засварлах]
  • Фокке-Вульф 190А-8 загвар
  • Баг - 1 хүн
  • Хөдөлгүүр - BMW 801D-2 загварын 1471 морины хүчтэй од хэлбэрийн мотортой
  • Хурд - 685 км/цаг
  • Нислэгийн өндөр - 11.410 м
  • Алслалт - 800 км
  • Цэвэр жин - 3,200 кг
  • Хөөрөх үеийн дээд жин - 4,900 кг
  • Далавчны урт - 10,51м
  • Өндөр - 3,95м
  • Урт - 9,00м
  • Зэвсэглэл - 2ширхэг 13 мм-ийн MG-131 пулемёт тус бүр 450 сумтай 4 ширхэг 20 мм-ийн MG151/20E их буу 2т нь 250 сум, 2т нь 140 сумтай
 Commons: Фокке-Вульф FW-190 – Викимедиа зургийн сан