Фолксваген Каефер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Фолксваген
Фолксваген Каефер (1966)

Фолксваген Каефер (1966)

Каефер
Үйлдвэрлэсэн хугацаа: 1938–2003
Ангилал: Жижиг дунд ангилал
Их биеийн хэлбэр: Лимузин, Кабриолет
Хөдөлгүүр: Бензин мотор:
1.1-1.6 литр
(18-40 кВт)
Урт: 4070–4140 мм
Өргөн: 1540–1585 мм
Өндөр: 1500 мм
Тэнхлэг хоорондын зай: 2400–2420 мм
Хоосон жин: 730–930 кг
Өмнөх загвар: байхгүй
Дараах загвар: байхгүй

Фолксваген Каефер (VW Тип 1) жижиг дунд ангиллын Фолксваген компанийн суудлын автомашин бөгөөд агаарын хөргөлт бүхий дөрвөн цилиндрт боксер мотор болон ардаа хөтлөх тэнхлэгтэй, 1938 оны сүүлээс 2003 он зун хүртэл үйлдвэрлэсэн автомашин юм.

21,5 сая ширхэг борлуулагдсан тоогоороо дэлхий дээрx хамгийн ихээр зарагдсан автомашин байсан бөгөөд 2002 онд энэ борлуулалтын тооны рекордыг нь Фолксваген Голф шинээр тогтоосон байна.

Нэрийн гарал үүсэл[засварлах | edit source]

КдФ-Ваген[засварлах | edit source]

1934 оны зургаадугаар сарын 22-нд Фердинанд Порше эзэнт гүрний автомашины аж үйлдвэрлэлийн холбооноос хямд үнэтэй, түлш бага хэрэглэдэг суудлын автомашины шинэ загварыг хөгжүүлэх гэрээг хүлээн авчээ. Үүнээс нэг жилийн өмнө Адольф Гитлер берлинд зохиогдсон олон улсын автомашин мотоциклийн 24 дэх үзэсгэлэн худалдаанд зочилсоны дараа нийт ард түмэнд зориулсан хямд үнэтэй автомашин үйлдвэрлэх шаардлагатай байна гэсэн аж. Анх тус автомашиныг Kraft durch Freude (дуудлага: Крафт дюрх Фройдэ, товчлол КдФ) гэж үндэсний социалист намын нэгэн байгууллагын нэрээр нэрлэж байгаад сүүлд нь албан ёсоор өөрчлөн фолксваген (монг. ард түмний тэрэг) хэмээн нэрлэсэн юм.[1] Энэ загвараас 1938 оны сүүл хүртэл цөөн тооны загварыг энд тэндхийн үзэсгэлэн худалдаанд загвар байдлаар гаргах зорилготой үйлдвэрлэжээ. Харин цувралаар үйлдвэрлэх зорилготой байсан үйлдвэрийг нь дайн эхэлсэний дараа ашиглалтанд оруулав.

Фолксваген (Тип 1)[засварлах | edit source]

Дайны дараа их британийн зэвсэгт хүчний удирдлагын доор фолксвагений үйлдвэрийг "Вольфсбург Мотор Воркс" нэрээр өөрчлөн нэрлээд 1945 оны хоёрдугаар хагасаас КдФ-Вагений загварыг Фолксваген гэх нэр албан ёсны нэртэй болгов. Ингээд тус үйлдвэр таван жил бараг л дан ганц энэ загварыг үйлдвэрлэсэн бөгөөд 1950 онд Фолксваген транспортер (Фолксваген Тип 2) үйлдвэрлэж эхэлсэнээр үйлдвэрийн дотоод нэршил болох Тип 1 буюу төрөл 1 гэсэн нэмэлт тодотголтой болжээ.

Фолксваген Каефер[засварлах | edit source]

1938 долоодугаар сарын 3-нд Нью-Йорк Таймс сонинд магад анхны англи нэр болох "beetle" (герм. Käfer, монг. цох) гэх нэршлийг хэрэглэсэн бөгөөд түүнд "Тун удахгүй германы хурдны зам дээр мянга мянган жижигхэн гялтганасан цохнууд түгэн тархах нь" хэмээн бичиж байж.[2][3][4]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Фолксваген Каефер – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary: Каефер – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | edit source]

  1. Rüdiger Etzold: Der Käfer – Eine Dokumentation, Band 2, Motorbuch Verlag-Stuttgart, 1984 ISBN 3-7168-1613-2, хуудас-74f
  2. Heiko Haupt: Vom KdF-Wagen zum Beetle. In: Spiegel Online, 8. Juli 2003.
  3. Vergangenheitsbewältigung auf vier Rädern. In: FAZ.NET, 5. Mai 2013.
  4. Mekkas der Moderne: Pilgerstätten der Wissensgesellschaft. Kapitel 61: Deutschland – Kraftwerk Autobahn, Seiten 336-337, 1. Mai 2010 (via Google Books)


Oн тооллын дараалал Фолксваген-загвар 1945-оноос өнөөг хүртэл
Төрөл 1940 1950 1960 1970 1980 1990 2000 2010
5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5 6 7 8 9 0 1 2 3 4 5
Хамгийн жижиг тэрэг Лупо Фокс aп!
Жижиг ангиллын тэрэг Поло I Поло II Поло III Поло IV Поло V
Дэрби I Дэрби II
Жижиг дунд ангилал Тип 1 Тип 1 Тип 1 1200/1300/1500 1302 1303 1200 Нью Беетле Беетле
Компакт дунд ангилал Голф I Голф II Голф III Голф IV Голф V Голф VI Голф VII
Голф Вариант III Голф/Бора Вариант IV Голф Вариант V/VI Голф Вариант VII
Жетта I Жетта II Вентo Бора ЖеттаV Жетта VI
Дунд ангилал 1500/1600 (Тип 3) Passat B1 Пассат B2 Пассат B3 Пассат B4 Пассат B5 Пассат B6 Пассат B7 Пассат B8
411/412 (Тип 4) Сантана
К 70 Пассат CC / CC
Дундаас дээд ангилал Pаетон
Купье / Кабрио Карманн-Гиа Тип 14 Сирокко I Сирокко II Сирокко III
Карманн-Гиа Тип  34 VW Порше (914/4) Коррадо Еос
Компактван Голф Плус Голф Спортсван
Тоуран
Ван (урт) Шаран I Шаран II
Тип 2 „Булли“
(T1)
Бус/Транспортер
(T2)
Бус/Транспортер
(T3)
Каравелле/Мултиван
(T4)
Каравелле/Мултиван
(T5)
Бүхээгтэй загварууд Тип 147 „Фридолин“ Кадди I Кадди II (9KV) Кадди III
Пик-Ап Кадди II (9U)
Таро Амарок
Бартаат замын тэрэг / SUV Тип 181
„Куриэрваген“
Тип 183
„Илтис“
Голф Коунтри Тигуан
Тоуарег I Тоуарег II