Jump to content

Фолк хөгжим

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Фолк хөгжим (Англи: Folk music) бол 20-р зууны фолкийн сэргэн мандалтаас улбаатай орчин үеийн фолк болон уламжлалт фолк хөгжмөөс бүрдсэн хөгжмийн урсгал юм. Фолк хөгжмийн зарим төрлийг дэлхийн хөгжим гэж нэрлэж болно. Уламжлалт фолк хөгжмийг амаар дамжуулсан хөгжим, үл мэдэгдэх хөгжмийн зохиолчтой хөгжим, үндэсний хөгжмийн зэмсгээр тоглодог хөгжим, соёлын болон үндэсний онцлогийг харуулсан хөгжим, үе дамждаг хөгжим (ардын үйл явц), ардын аман зохиолтой холбоотой хөгжим, урт хугацааны туршид зан заншлаар гүйцэтгэсэн хөгжим гэж хэд хэдэн аргаар тодорхойлж болно. Энэ нь арилжааны болон сонгодог хэв маягаас ялгаатай. Энэ нэр томьёо 19-р зуунд үүссэн боловч америкийн ардын буюу фолк хөгжим үүнээс ч эртнийх юм.

20-р зууны дунд үеэс эхлэн ардын уламжлалт фолк хөгжмөөс нийтийн дууны шинэ фолк хөгжим бий болсон. Энэ үйл явц, үеийг (хоёр дахь) фолкийн сэргэн мандалт гэж нэрлэдэг бөгөөд 1960-аад онд оргилдоо хүрсэн. Энэхүү хөгжмийн хэлбэрийг өмнөх фолк төрлөөс ялгах үүднээс орчин үеийн фолк хөгжим эсвэл фолк сэргэн мандалтын хөгжим гэж нэрлэх нь бий. Дэлхийн бусад улс орнуудад ижил төстэй сэргэлтүүд бусад цаг үед тохиолдож байсан боловч фолк хөгжим гэдэг нэр томъёог эдгээр сэргэлтийн үеэр бий болсон шинэ хөгжимд ашигладаггүй. Энэ төрлийн фолк хөгжимд фолк рок, фолк металл болон бусад холимог төрлүүд бас багтдаг. Орчин үеийн фолк хөгжим нь уламжлалт фолк хөгжмөөс ерөнхийдөө ялгаатай төрөл зүйл боловч АНУ-ын англи хэлэнд энэ нь ижил нэртэй бөгөөд ихэвчлэн фолк хөгжимчид, фолк хөгжмийн орднууд аль алиныг нь тоглодог.