Jump to content

Фолли

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Архитектурт, фолли нь ихэвчлэн чимэглэлийн үүрэг гүйцэтгэдэг барилгийг хэлдэг, гэвч гадаад үзэмжээрээ өөр нэгэн утгыг илэрхийлдэг, эсвэл өвөрмөц гадаад үзэмжээрээ энгийн жирийн цэцэрлэгийн барилгийн хэмжээнээс давдаг.

18-р зууны Английн ландшафтын цэцэрлэгжүүлэлт, Францын ландшафтын цэцэрлэгжүүлэлт нь сонгодог буяныг бэлгэддэг Ромын сүм хийдүүдийг ихэвчлэн дүрсэлдэг байв. Бусад 18-р зууны фоллинууд нь Хятад сүм хийд, Египетийн пирамид, сүйтгэгдсэн дундад зууны цайз, сүм хийдүүд, эсвэл Татар майхануудыг өөр өөр цаг хугацааг төлөөлүүлэн дурайн хийгдсэн байдаг. Заримдаа тэд хөдөөгийн буяныг бэлгэдэх зорилгоор хөдөөгийн тосгон, тээрэм, зуслангийн байшингуудыг дуурайн хийгдсэн байдаг. Маш олон фоллинууд нь өлсгөлөнгийн үеэр жишээлбэл Ирландын өлсөглөнгийн үеэр, тариачид болон ажилгүй гар урчидад ажил олгон, ядуучуудын буухуулах зорилгоор баригдаж байсан юм.

Англи хэлд, энэхүү хэллэг нь эхлэхдээ "барилгачид нь тэнэглэл(фолли гэсэн үгийн орчуулга) харагдасан их хөрөнгө зарцуулан хийгдсэн барилгад оноосон алдартай нэр" хэмээн Оксфордын Англи толь бичигт тодорхойлогджээ. Фоллинууд нь ихэвчлэн барьсан хүнийхээ араас нэрлэгддэг. Франц үг болох folie-н утга нь шогч байдал, эсвэл галзуурал гэсэн утгатай боловч хуучны утга нь тааламж, эсвэл хамгийн дуртай барилга гэсэн утгатай юм. Энэнд хэрүүл маргаанд өртөх, зүй бусаар хэтэрхий том эвсэл үнэтэй хэмээн үзсэн барилгууд багтдаг, жишээ нь Бекфордын Фолли болох Готик сэргэн мандалт хөдөөний байшин нь 1825 онд өөрийнхөө цамхагын жингээс болж хийгдэж дууссаны дараа 12 жилийн дараа нурсан байдаг. Ихэвчлэн "folly(фолли)" гэдэг нь ямарч ашиглалт зорилгогүй, эсвэл өвөрмөц гадаад үзэмжээсээ илүү чухал гэж үзэгддэггүй зорилготой гэж тодорхойлогддог, гэвч энэхүү тодорхойлт нь эцсийн эцэст субъектив учир, нарийвчилсан тодорхойлолт хийх боломжгүй.