Фоторжуулсан этилен пропилен
Фторжуулсан этилен пропилен (FEP) нь гексафторпропилен болон тетрафторэтиленийн сополимер юм. Энэ нь политетрафторэтилен (PTFE) давирхайнуудаас голчлон шахмал хэлбэрт оруулах болон шураг шахаж гаргах ердийн аргуудыг ашиглан хайлуулж боловсруулж болдгоороо ялгаатай. FEP-ийг DuPont компани зохион бүтээсэн бөгөөд Teflon FEP зэрэг янз бүрийн худалдааны нэрээр худалдаалагддаг.
Найрлагын хувьд FEP нь PTFE болон перфторэфир (PFA) давирхайнуудтай маш төстэй бөгөөд үрэлт багатай, урвалд ордоггүй, цахилгаан тусгаарлалт сайтай зэрэг шинж чанаруудыг агуулдаг. Гэсэн хэдий ч FEP нь PTFE-ээс арай зөөлөн, ойролцоогоор 260°C орчим бага хайлах цэгтэй ба нарны гэрэл, хэт ягаан туяанд тэсвэртэй байхаас гадна өндөр оптик тунгалаг чанартай байдаг.
Бүрэн фторжуулсан нүүрстөрөгчийн бүтэцтэй учраас FEP нь бараг бүх үйлдвэрлэлийн уусгагч болон идэмхий бодисуудад тэсвэртэй . FEP-ийг сансар судлал болон цэргийн зориулалттай тоног төхөөрөмжийн утас тусгаарлагч, химийн боловсруулалтад ашигладаг уян хоолой, насос болон хоолойн доторлогоонд өргөнөөр ашигладаг.