Фрайбергийн Уул уурхай, Технологийн их сургууль
Фрайбергийн Уул уурхай, Технологийн их сургууль
Технишэ Университэт Бергакэдэми Фрайберг (товчоор: TU Bergakademie Freiberg буюу TUBAF) нь Германы Фрайберг хотод байрладаг улсын технологийн их сургууль юм. Их сургуулийн гол чиглэл нь байгалийн нөөц, хаягдал болон сэргээгдэх эрчим хүчийг дахин ашиглахтай холбоотой судалгаа юм. Энэ нь нарийн мэргэшсэн бөгөөд эдгээр чиглэлээр материал шинээр боловсруулах, судлах тал дээр өндөр чадвартай.
TUBAF нь өөрийгөө орчин үеийн судалгааны их сургууль гэж тодорхойлдог бөгөөд одоо ба ирээдүйн байгаль орчны болон эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн сэдвүүдийг судалдаг. Судалгааны ажлууд нь төрөл бүрийн материалын нийлмэл байдал, дахин боловсруулах, нөөцийн олборлолт, эрчим хүчний систем, гео болон материал судлал гэх мэт сэдвүүдэд төвлөрдөг. Их сургууль нь эдгээр салбаруудад дэлхий даяар танигдсан.
TUBAF нь 2022 оны судалгаагаар профессор тутамд ногдох гуравдагч (хувийн) эх үүсвэрээс олсон хөрөнгө оруулалт, патент, шинэ бүтээлээрээ Германы шилдэг 10 их сургуулийн тоонд багтсан. Жил бүр олон тооны TUBAF-ийн судлаачид хүлээн зөвшөөрөгддөг.
SAXEED хөтөлбөрийн хүрээнд гарааны бизнесүүдийг дэмждэг ба энэ хөтөлбөр нь NaPaGen GmbH, Just in Time-Food GmbH, Rockfeel GmbH зэрэг амжилттай компаниудыг бий болгоход тусалсан.