Jump to content

Франк-Вальтер Штайнмайер

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франк-Вальтер Штайнмайер

Франк-Ва́льтер Штайнмайер (герман. Frank-Walter Steinmeier; 1956 оны 1-р сарын 5-нд ХБНГУ-ын Детмольд хотод төрсөн) —Германы төрийн болон улс төрийн зүтгэлтэн бөгөөд 2017 оны 3-р сарын 19-нөөс Германы Холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. 2005-2009, 2013-2017 онуудад Германы Гадаад хэргийн сайд, 2007-2009 онд Германы дэд Канцлер байсан. 1975 оноос Германы Социал-демократ намын гишүүн.

Франк-Вальтер Штайнмайер 1956 онд Детмольд хотод ажилчин гэр бүлд төржээ. 1974 онд ахлах сургуулиа төгсөөд Бундесверт цэргийн албанд татагдаж алба хаасан байна.

1975 онд Германы Социал Демократ намд элссэн байна.

Тэрээр 1976 онд Германы Гисен хотын Юстус-Либигийн их сургуульд элсэн орж, 1982 он хүртэл хууль, дараа нь улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр суралцжээ. 1986 онд "Орон гэргүй хүмүүсийн эрх зүйн байдал" сэдвээр докторын зэрэг хамгаалсан. 1986-1991 онд Гиссений их сургуулийн Нийтийн эрх зүй, улс төр судлалын факультетэд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан. 1991 онд тэрээр Доод Саксон мужийн Канцлерийн мэдээллийн хууль, хэвлэл мэдээллийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан. 1993-1994 онд тэрээр Доод Саксон мужийн Ерөнхий сайд Герхард Шрёдерийн ажлын албыг удирдаж байжээ. 1994-1996 онд Улс төрийн удирдамж, хэлтэс хоорондын зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийг удирдаж, 1996-1998 онд Доод Саксон мужийн Төрийн Канцлерийн Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Ф.В.Штайнмайер 1998 оны 11-р сараас 1999 оны 7-р сар хүртэл Тагнуулын албаны үйл ажиллагааг зохицуулах эрх бүхий Холбооны засгийн газрын Төрийн нарийн бичгийн даргаар, 1999 оны 7-р сараас 2005 оны 11-р сар хүртэл Холбооны Канцлерийн ХЭГ-ын даргаар ажиллаж байсан.

2005 онд тэрээр эвслийн засгийн газарт ХБНГУ-ын Гадаад хэргийн сайдын албыг, 2007 оноос хойш Франц Мюнтеферингийг оронд очиж Германы Дэд канцлерын албыг хашиж байжээ.

2016 оны 1-р сарын 1-ээс 2017 оны 1-р сарын 1 хүртэл - ЕАБХАБ-ын дарга.

2016 оны 11-р сарын 14-нд ХБНГУ-ын Христийн ардчилсан холбооноос (АОХН) 2017 оны 2-р сарын 12-ны өдрийн сонгуулиар ХБНГУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшсэн тул 2017 оны 1-р сарын 27-нд Гадаад харилцааны сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн.

2017 оны 2-р сарын 12-нд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Холбооны Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол 2017 оны 3-р сарын 19-нд болсон.

2022 оны 2-р сарын 13-нд тэрээр Холбооны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдоод байна.