Jump to content

Франсуа Клүзэ

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франсуа Клүзэ, 2010 он

Франсуа Клүзэ (франц. François Cluzet; 1955 оны 9-р сарын 21-нд Парис хотод төрсөн) — Францын тайз, дэлгэцийн жүжигчин, 2007 оны «Сезар» шагналтан.

Франсуа Клүзэ 1955 оны 9-р сарын 21-нд Парист худалдаачдын гэр бүлд төрсөн. Тэрээр 17 настайдаа, Парисын Станислас Коллежид (франц. Collège Stanislas de Paris) сурч байхдаа жүжигчин болохоор шийдэж, ахлах сургуулиа орхисон. Симон Кур, Жан Перимони, Жан-Лоран Кошэ нарын хичээлд хамрагдаж, театр, телевизийн салбарт ажиллаж эхэлсэн бөгөөд энэ үеэр найруулагч Диан Кюри түүнийг олж харжээ.

25 насандаа 1968 оны хаврын үймээн самуунтай үйл явдлуудын тухай "Молотовын коктейль" кинонд анхны дүрээ бүтээжээ. Жилийн дараа тэрээр Клод Шабролын "Бардамналын морь" кинонд тоглосон нь жүжигчин найруулагч хоёрын урт хугацааны хамтын ажиллагааны эхлэл болсон юм.

Франсуа Крүзэ 1982 онд Клод Шабролын найруулсан "Малгайчны сүнсүүд" (франц. Les Fantômes du chapelier) кинонд тоглосон байна. 1984 онд "Алуурчидтай зун" (франц. L'Été meurtrier) киноны шилдэг туслах эрэгтэй дүр болон "Нийгмийн тусламж мандтугай" (франц. Vive la Soleil Sociale!) кинонд хамгийн ирээдүйтэй эрэгтэй дүр гэх хоёр Сезар шагналд нэр дэвшсэн байна. 1989 онд тэрээр Бертран Блиегийн "Чамд хэтэрхий гоёдоно" (франц. Trop Belle Pour Toi) кинонд Жерар Депардьёгийн хамт тоглосон.

Хоёр жилийн дараа 1991 онд тэрээр Атлантын далайг гаталж, Америкийн кино урлагийн хоёр аварга болох Роберт Элтманы "Өндөр загвар", Лоуренс Кесдены "Франц үнсэлт" кинонд тоглов. Түүний Пьер Сальвадорын "Сурагчид" кинонд бүтээсэн дүр нь шүүмжлэгчдийн болон арилжааны өндөр амжилттай байжээ.

Гийом Канэгийн найруулсан "Хэнд ч битгий хэлээрэй" (франц. Ne le dis à personne) триллер кинонд тоглосон дүрээрээ Франсуа Клүзэ 51 насандаа анхны Сезар шагналаа хүртжээ.

Тэрээр 2008 онд "Парис", Гийом Канэгийн "Цусан холбоо" кино болон 2011 онд "1+1" (Хүрч болохгүй хүмүүс) кинонд тоглосон байна.