Франтишек Герстнер

Франтишек Йозеф Герстнер (герман. Franz Josef von Gerstner, чех. František Josef Gerstner; 1756 оны 2-р сарын 22-нд Бохеми Вант улсын дахь Хомутов хотод төрсөн — 1832 оны 6-р сарын 25-нд Бохемийн Младеёв хотод нас барсан) - Чехийн физикч, инженер. Түүний тусламжтайгаар тухайн үед Австрийн эзэнт гүрний нэг хэсэг байсан Чех улсад анхны төмөр замын байгууламж, анхны уурын хөдөлгүүрийг барих боломжтой болж байжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ф.Герстнер Хомутов хотод төрөөд шашны гимназид сурч төгсөөд Прагийн Их сургуулийн философийн ангид 1772- 1777 онуудад суралцаж математик, одон орон судалжээ. Тэрээр Йозеф Степлингийн сурагч байсан.
1781 онд тэрээр Венад анагаах ухааны чиглэлээр суралцаж эхэлсэн боловч удалгүй одон орон судлалд анхаарлаа хандуулахаар шийджээ. 1789 онд тэрээр математикийн профессор болжээ.
1795 онд Герстнер Хабсбургийн эзэнт гүрний техникийн боловсролын чанарыг сайжруулах зорилготой засгийн газрын комисст орсон. Тэрээр Бохемийн инженерийн сургуулийг политехникийн сургууль болгон өөрчлөхийг санал болгосон бөгөөд энэ нь 1803 онд хэрэгжсэн байна. 1806 онд тэрээр Политехникийн сургуулийн эрхлэгч, механик ба гидравликийн профессор болсон бөгөөд 1823 он хүртэл өвчин тустлаа тэнд багшилжээ.