Францын IV Филипп

(Францын Филипп IV-с чиглүүлэгдэв)
Филипп IV Ван (Орчин үед ахин бүтээсэн)

Дөрөвдүгээр Филипп (1268 оны 4-5 сар - 1314 оны 11-р сарын 29) өөрөөр “Хөөрхөн Филипп” (англ. Philip the fair; франц. Philippe le Bel) нь 1285 - 1314 он хүртэл Францын Вант улсыг удирдсан Капет овгийн алдар цуут Ван юм. Мөн Наваррын нэгдүгээр Ионнатай гэрлэж 1284 - 1305 он хүртэл Наваррын нэгдүгээр Филипп Ван байв.

Филипп хаан нь царайлгаараа нэртэй байсан ба түүнийг “Хөөрхөн” буюу хуучны Англи хэлээр “Fair” гэх дундад зууны ааш эелдэг зүс гоо охид эмэгтэйчүүдийг дүрслэх хэллэгээр хочилдог байв. Гэвч Филиппын хувь хүн нь чанга хатуу, дарангуй байснаас түүнийг найзаас илүү дайсан ихтэй болгоход хүргэж мөн “Төмөр Ван” (франц. Le Roi de fer) гэх ахин нэг хочтой болгожээ.