Францын Үндэсний Ассемблей

Францын Үндэсний Ассемблей (франц. Assemblee nationale)- Францын Парламентыг бүрдүүлдэг доод танхим нь юм. Дээд танхим нь Сенат. Үндэсний Ассамблей Парис хотноо Сена мөрний зүүн эрэгт, Эв нэгдлийн талбайн /Плас де ла Конкорд/ эсрэг талд байрлах Бурбон ордонд хуралддаг. Palais Bourbon нь 1728 онд баригдсан бөгөөд 1798 оноос хойш депутатууд тэнд ажиллаж байна.
Ассамблей нь хоёр үе шаттайгаар явагддаг бүх нийтийн шууд сонгуулиар 5 жилийн хугацаатай сонгогдсон 577 депутатаас бүрддэг. Сенаторуудын нэгэн адил депутатууд хоёрдмол үүрэг гүйцэтгэдэг: тэд Ассамблейд бичгээр болон амаар тайлагнадаг засгийн газрын үйл ажиллагааг хянадаг бөгөөд шинэ хууль баталдаг.
Үндэсний ассамблейн дарга нь голдуу сонгуульд тэргүүлсэн намын төлөөлөл байдаг. Түүнд дэд ерөнхийлөгч, ихэвчлэн өөр намын төлөөлөгч тусалдаг. Үндэсний Ассемблейн гишүүдийн бүрэн эрх 5 жилийн хугацаатай байдаг ч Францын Ерөнхийлөгч өмнөх онд тараагаагүй бол түүнийг тарааж, ээлжит бус сонгууль зарлаж болдог ажээ.