Фредериктоны Их Сургууль
Фредериктоны Их Сургууль нь 2005 онд Канадын Нью-Брансуик мужийн Фредериктон хотод байгуулагдсан, хувийн болон ашгийн төлөөх онлайн их сургууль юм. Тус сургуулийн анхны албан ёсны диплом зэрэг олгох хөтөлбөрүүдийг 2007 оноос эхлэн хэрэгжүүлжээв
Сандермоены Бизнесийн Сургуулиар дамжуулан Бизнесийн Удирдлагын Магистр (MBA), Гүйцэтгэх Бизнесийн Удирдлагын Магистр (EMBA), Магистрын гэрчилгээ зэрэг хөтөлбөрүүдийг санал болгодог. Мэргэжлийн Эрүүл Мэнд, Аюулгүй Байдлын Сургуулиар дамжуулан ажлын байрны сэтгэлзүйн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр диплом, гэрчилгээний хөтөлбөрүүдийг мөн явуулдаг.
Фредериктоны Их Сургууль нь зайны сургалтын хэлбэрээр, шууд онлайн ангиудаар дамжуулан сургалтаа явуулдаг. Тус сургуулийн бизнесийн хөтөлбөрүүд нь Канадын Нью-Брансуик мужийн “Зэрэг олгох акт” хуулийн 3-р хэсгийн дагуу баталгаажсан бөгөөд 2007 оны 4-р сарын 10-нд албан ёсны зөвшөөрлөө авчээ.
2023 оны 6-р сарын 13-нд Фредериктоны Их Сургуулийг IU групп худалдан авсан бөгөөд тус групп нь IU Олон улсын хэрэглээний шинжлэх ухааны их сургуулийн эзэмшигч байгууллага юм.
Фредериктоны Их Сургууль дараах чиглэлүүдээр Бизнесийн Удирдлагын Магистр зэрэг олгодог:
-Олон улсын удирдлага
-Инновацийн удирдлага
-Нийгмийн аж ахуйн удирдлага
-Үл хөдлөх хөрөнгийн удирдлага
-Эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага
-Хүний нөөцийн удирдлага
-Бизнесийн өгөгдлийн шинжилгээний удирдлага
-Мэргэжлийн борлуулалт ба удирдлага