Jump to content

Фредерик Форсайт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Фредерик Форсайт, 1972 он.

Фредерик Форсайт (англи. Frederick McCarthy Forsyth; 1938 оны 8-р сарын 25-нд Английн Кент мужийн Эшфорд хотод төрсөн—2025 оны 6-р сарын 9-нд нас Английн Ба́кинхемшир хотод нас барсан) — английн зохиолч, сэтгүүлч, кино зохиолч. 20 орчим жил Их Британий тагнуулын Ми-6 байгууллагын ажилтан байсан.

Фредерик Форсайт 1938 онд Английн зүүн өмнөд хэсэгт орших Кент мужийн Эшфорд хотод төрсөн. Тусгай Тунбридж Уэллс улсын сургууль болон Испанийн Гранадагийн их сургуульд боловсрол эзэмшсэн.

1956-1958 онд тэрээр зохиолч болохоосоо өмнө Их Британий Хатан хааны нисэх хүчинд алба хаасан.

1960-аад онд Парис дахь Ройтерс агентлагийн сурвалжлагчаар ажиллаж эхэлсэн байна. 1967-1968 оны Нигерийн иргэний дайныг сурвалжилж байжээ. Энэ үеэс Их Британий тагнуулын Ми-6 байгууллагтай хамтран ажиллаж эхэлсэн байна.

Зүүн Берлин дэх Ройтерс агентлагийн товчоог удирдаж байсан бөгөөд Берлин, Парис, Праг хотуудад сурвалжлагчаар ажилласан байна. Праг хотод тэрээр Чехословакийн мэдээллийн агентлагтай хамтран ажиллаж, Чехословакийн Ерөнхийлөгч Людвик Свободатай ярилцлага хийж байжээ.

Фредерик Форсайтын бичсэн номууд 70 сая гаруй хувь борлогдож, 30 гадаад хэлээр орчуулагдаж байжээ. Зохиолч зохиолоо бодит байдалд нийцүүлэхэд маш их анхаардаг байсан. Түүний олон зохиолуудаар кино хийсэн.

Түүнийг "Шарын өдөр" -The Day of the Jackal (1971), "Одессын хэрэг"-The Odessa File (1972), "Дөрөвдүгээр протокол" -The Fourth Protocol (1984) , "Дайны ноход"-The Dogs of War (1974), "Чөтгөрийн хувилбар"-The Devil's Alternative (1979) , "Бурханы нударга"-The Fist of God (1994), "Икон"-Icon (1997), "Ахмад дайчин"-The Veteran, "Өшөө авагч"-Avenger (2003), "Афган"-The Afghan (2006), "Кобра"-The Cobra (2010), "Аллагын жагсаалт" -The Kill List (2013) зэрэг триллер зохиолуудаараа алдартай.